Тэхёни

91 15 22
                                    

"Тийм болохоор ахаас чинь мөнгө авахад туслаач?"

"Ах чинь тийм байхад яагаад англи хэл сурах гэсэн юм?"

"Тэр чинь нөгөө ахыг өвдсөнийг мэдэхээс өмнө бүртгүүлчихсэн байсан юм"

Жимин нулимстай нүдээр ширтэн "Чи надад туслана биздээ?" гэхэд Тэхён өөрийн мэдэлгүй

"За тэгье ээ" гээд хэлчихэв. За гэж хэлэх амархан ч харин яаж? Ямар нэг арга олох хэрэгтэй болох нь ээ

Захиалсан хоол ирэхэд Жимин идэж эхлэн харин Тэхёны дотор эвгүйрхэж цонх руу харан сууна. Жимин бүх хоолыг идэж дуусаад сандлын түшлэг налахад ийм жижигхэн юм байж яаж бүгдийг нь идснийг гайхан суусан Тэхён ширтсээр байсанд Жимин

"Яасан бэ? Өөрөө идэхгүй гэчхээд ингэж харах чинь бүдүүлэг шүү дээ?"

"Одоо би явж болох уу?"

"Тиймээ, зугтччих уу" гэж хэлээд Тэхёныг хариу хэлэхээс ч өмнө чирээд гараад гүйчихэв. Хэр хол гүйснийг мэдэхгүй ч амьсгаадан зогсоход Жимин "Хараал ид хэрэггүй үйлдэл байсан ч юм уу хамаг хоол шингэчихлээ"

"Чи-чи яаж байгаа юм бэ?"

"Маргааш амласнаараа миний сургалтын төлбөрийг ахаасаа аваад ирээрэй. Би ирээд авах болохоор харин авчраагүй байх юм бол үхсэн гэж мэдээрэй. За явлаа"

Ямар гээч хүүхэд гэхээрээ ийм байдаг байнаа?


°°°

Тэхёны гэрийнхний хувьд товч танилцуулвал аав нь уурхайд ажилладаг бүх цалин нь гэрт нь ирдэг ч Тэхёныг яагаад ээжээсээ биш зовон байж ахаасааа мөнгө асуугаад байгааг мэдэхгүй нь. Ээж нь бол гэртээ хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж суудаг нэгэн. Хүүгээ одоо болтол хүнтэй үерхэхгүй байгаад санаа зовон "арай ижил хүйстэн биш байгаа" гэж хүртэл бодон шаналдаг.

Ах нь бол эхнэртэй болоод тусдаа гарчихсан. Аль хэдийн тогтвортой ажилтай санаа зовох зүйлгүй амьдардаг. Өнөөдрийн хувьд үнэхээр сайхан ааштай байсан нь аав болох гэж байгаа болохоор баяртай байх нь аргагүй биз.

Тэхёныг гаднаас орж ирээд өрөө рүүгээ явахад "Өрөнд ороод үхэх гэж байгаа хүн шиг байж байгааг нь"

"Амиа хорлох дээрээ тулан байж хайгаад байгаа мөнгөний асуудал чинь юу юм?" Хорон үгтэй гэдэг нь гэж бодсон ч муурын нүдээр ширтэн

"Найзын маань төрсөн өдөр болох гээд тэгээд л..."

"Тэгээд хамт клуб орж архидах нь уу? Чадахгүй байж хэрэгт орвол яана?"

•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)حيث تعيش القصص. اكتشف الآن