Сүүлчийн хичээл тарах үед мөнгө олох гэсэн бүх арга тасарчихсан байв. Тэхёныг цуг явж тоглоё гэхэд нь татгалзаж чадсандаа үнэхээр гайхав. Компьютер тоглоомоос илүү чухал ажил байсан болохоор тэдэнтэй хамт явсангүй. Юун тоглоом анхны хайртайгаа учирч эр хүн болчихоод байхад чинь.
Сургуулийн хашаагаар мөнгө олох бодолдоо эзэмдүүлчихээд гарч явтал хэн нэгэн мөрийг нь хүчтэй шүргээд өнгөрөхөд нь эргэн хартал өнөөх хүү!
Жимин Тэхёнруу яг л мөргөлдөх гэж байгаа бух шиг духаараа харж зогсоод "Чамайг зөндөө хүлээлээ. Яасан их уддаг юм бэ" гэж загнаад шууд гарнаас нь зууран алхав.
"Чи миний дэвтрийг авч явсан. Тийм болохоор надад мөнгө төлнө дөө" гэхэд Тэхён
"Юу?? Юун дэвтэр бас юун мөнгө??" хэмээн орилох шахав.
"Юуны чинь "юу" гэж. Сонссныг чинь л хэллээ"
" Би яаcан гэж чамд мөнгө төлдөг юм??"
"Би хэлээ биз дээ. Нэгт чи миний юмыг авч явсан. Хоёрт ах чинь надаас сургалтын төлбөр гэж мөнгө авчихаад өгөхгүй байна. Тиймээс чамаас л авна"
" Чи чинь тэнэг юм уу??"
" Хэрэв чи мөнгө өгөхгүй бол жинхэнээсээ тэнэгтэнэ дээ. Тэр үед тэнэг хүн ямар байдгийг чи хараарай " хүүгийн нүд гялалзаад үнэхээр аймшигтай харагдаж байсан тул Тэхён арагш нэг алхснаа зугтахаар гэнэт эргэн ухасхийтэл замын тэмдэглэгээтэй төмөр шон мөргөчихөв.
Төмөр шонгууд эргэлдэн сараалжин тор харагдаад нэг мэдэхэд тэнгэр ширтчихсэн хэвтэж байтал дээрээс нь Жимин гайхан харж байв. Яагаад энэ хүүхэдтэй таарахаараа заавал ингэж юм мөргөөд байдаг юм болоо??
"Чи зүгээр үү??" Тэхён арай гэж босч ирээд одоо л зугтах хэрэгтэй. Гэхдээ дахиж ямар нэг юм мөргөхгүйн тулд аажуухан бас маш хянамгай. Түүний санааг харц хөдөлгөөнөөс нь анзаарсан Жимин зугтахаас нь өмнө амжиж хувцаснаас нь зуурч аваад "Бид тухтай ярилцах хэрэгтэй" гэв.
°°°... Тэд хэдэн буудлын цаана байх Хятад хоолны газар оров. Тэхён элдэв янзын хоол идэх дуртай биш. Жимин иймэрхүү газар олонтаа ордог шинжтэй цэс ч харалгүйгээр захиалахад Тэхён дуулгавартайгаар томоотой сууж юу гэхийг нь хүлээлээ.
" Чи хоол захиалахгүй юм уу??"
"Үгүйээ хоол идэхгүй өлсөөгүй байна"
"Хичээлээ дөнгөж тарж байж уу??"
"Сургууль дээрээ юм идчихсэн" шарсан хуурсан гэх мэт олон төрлийн хоолны үнэр ходоодны шүүс ялгаруулан худлаа хэлснийг нь ихэд чангаар илчлэх мэт гэдэс нь хоржигнон дуугарахад хоолны газрын бүх хүн сонссон байхаа. Жимин цэс өмнө нь тавин
" Ямар нэг юм идэхгүй бол ходоод чинь дуу дуулах нь" гэхэд Тэхёны нүүр улайн "Идэхгүй ээ би Хятад хоол иддэггүй" гэж бухимдан хэлээд дуугаа өндөрсгөн "Чи ер нь надаар яах гээд байгаа юм" гэж ширүүхэн асуувал Жимин нэг их тоосон шинжгүй
"Эхлээд хоёулаа танилцая. Намайг Жимин гэдэг. Сургуулийнхаа муу сурагч ч гэсэн царайгаараа алдартай шүү. Хааяа хэрэг тарьдаг болохоос"
"Сайхан танилцуулга байна. Харин би муу ч биш сайн ч биш. Сургуульдаа алдар нэр байхгүй. Хэрэг ч тарихгүй. Тэгэхээр бид хоёрын яриа үүгээр дууслаа"
"Үгүй шүү, харин ч эхэлж байна. Танай ах надаас сургалтын төлбөр гэж мөнгө авчихаад өгөхгүй байна"
"Тэр чинь надад ямар хамаатай юм бэ" тэр хоёр хэсэг цусгүй дайн хийв. Эцэст нь түүний зөв гэдгийг ойлгов бололтой Жимин хошуугаа унжуулав. Тэрний нүдэнд нулимс цийлэгнэнэ. Тэхён яагаад ч юм түүнийг өрөвдөөд байх шиг нэг тийм хачин мэдрэмж төрөөд байлаа. Уг нь танихгүй хүн гэтэл түүний гуниглал зүрхэнд нь хэтэрхий ойрхон тусаад байх юм.
Жимин гунигтайгаар "Ах минь маш хүнд өвчтэй. Ямар ч эмчилгээ байхгүй. Аав ээж биднийг орхиод явсан. Өвчин намдаах тариагаар л өдөр хоногийг өнгөрөөж байна. Надад эм тариаг нь авах мөнгө ч байхгүй" гэж хэлээд нулимс унагахад Тэхён бараг л дагаад уйлчихсангүй.
Тэр гаднаа эр хүн шиг чанга хатуу байхыг хичээдэг ч үнэндээ бол зөөлхөн хүн. Кино үзэж байгаад гунигтай хэсэг гарвал уйлахгүйг хичээн шүдээ байдгаараа зуудаг ч ах нь " Тэхён уйллаа уйллаа" гэж шордсоор байгаад уйлуулчихдаг юм.
[Эхний vote-г тийм хурдан авна гэж бодоогүй ч...
Энийг хурдан дуусганаа😄]
[Гэхдээ манай 2 яг зэрэг мөнгө хайгаад Жимин бүр ийм худалч байх гэж]
CZYTASZ
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Krótkie Opowiadania"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...