Маргааш өглөө эрт сэрсэн гурван залуу нь авчирсан багахан ачаагаа цэгцлэх бол зуршил ёсоороо тухтай нь аргагүй унтаж буй Тэхёныг хоол болсны дараа сэрээхээр болсон юм.
"Босоорой"
"Заа ахиад тавхан минут"
"Гахайн мах бид хоёр чамайг таван минут хүлээнэ гэж үү дээ" гэхэд Тэхён гэнэт нүдээ нээгээд "Та нар гахайн мах авчирсан байсан юм уу?"
Жимин толгой дохиод өгзгөн дээр нь цохин "Хоол эсвэл нойр гэвэл эргэж буцалтгүй хоол сонгох нь ээ?"
"Мэдээж шдэ, хоолгүй бол би тэгээд л нөгөө ертөнцөд"
"Заа алив ээ, тэд чамайг хүлээсээр л байна"
Өдрийн хоолны цагаар өглөөний хоолоо идээд тэд машиндаа сууцгаав. Өмнөх өдрүүдээс өөр нь өнөөдөр үнэхээр их салхитай мөн удахгүй бороо орох гэж байгаа аж.
Жимин энэ удаад машин барих ба Жонгүг ядраад байна гээд хойд суудал дээр унтан явж байлаа.
"Тэр шөнө унтаагүй юм болов уу?" Тэхён толгойгоо цохисноо ч мэдэхгүй унтах Жонгүг рүү эргэж харахад Инү мөрөө налуулан
"Харин л дээ, унтахгүй байх шалтгаан байхгүй дээ" гээд өөрөө ч мөн унтахаар тухлав.
Тэд дөнгөж гараад унтсан бол Тэхён дөнгөж гараад л суудал дээрээ тонгочсоор хот орсон юм. Учир нь Жиминий аав тэднийг хамт ирж оройн хоол идэхийг хүсжээ.
Инүг Жонгүгтай хамт гэрийнх нь гадаа буулгаад, тэднийг гэрт орж ирэхэд хүнгүй мэт чимээгүй байсан ч
"Манай Бoмсог ёстой мундаг шүү, үнэргүй хүндрээд, гэхдээ хоёулаа энийг чинь яаж цэвэрлэх билээ? Шууд угаачих уу?" Согжин буруу хараад суучихсан ганцаараа ярьж байлаа.
Жимин ярьж байгаагаас нь л яаж заваарах гэж байгааг нь мэдээд хурдхан шиг очин Согжиныг түлхээд өөрөө суув. Жиминээс цочоод тэр дороо үсрээд босчихсонд Тэхён инээдээ тэвчиж чадсангүй.
Тэхёныг инээхэд хүртэл зүрхээ дарсаар гайхан "Чи чинь одоо бас хэн бэ?"
"Сайн байна уу, Тэхён гэдэг" гээд гараа сунгахад Жиминий аав шиг гар руу нь нэг өөр рүү нь нэг харж байснаа цохиод
"Би чамаас ах хүн байхад яаж гараа өгч чадаж байнаа. Алив бөхийгөөд мэндэл" гэв.
Гайхаж хоцорсон Тэхён "Чацуу биш юм уу?"
"Ахаа тэр миний найз залуу шүү, Тэхёнаа тэр миний том ах шүү" Жимин хэнэг ч үгүй буруу харж суусаар тэднийг танилцуулахад Тэхён хурдан бөхийн "Сайн байна уу та" гэв.
STAI LEGGENDO
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Storie brevi"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...