Тэд хойд хэсгээр нь мод урдуур нь гол урсах нэг давхар байшингийн гадна ирсэн байх ба тойроод хэд хэдэн ийм байшин байсан нь амралтын газар бололтой.
"Юу вэ Жон Жонгүг бид далай явахгүй байсан юм уу?" гэж Жимин машинаас буулгүй асуухад
"Бид анхнаасаа далай явна гэж яриагүй шд, энэ үнэхээр зочид буудал шиг л газар учраас зүгээр буу л даа"
"Хараал ид, хана нь зузаан юм уу даа" гэсээр Жимин өөрийнхөө цүнхийг барин буув.
"Тэрийг би яаж мэдэх юм бэ? Туршиж үзээгүй л байна" Жонгүг ганцаараа ачаагаа зөөж байгаагаа анзааран амьсгаадсаар "Тэхёныг сайхан залуу гэсэн үгээ буцаалаа, надад хэн нэгэн тусалдаг болох үед л тэгж хэлэх минь"
Тэхён Жонгүгийг шоолж инээсээр цуг өргөхөөр очихдоо "Цочих гэж яагаад дандаа шар айраг байгаа юм бэ?"
"Тэгээд сөжү авах байсан юм уу? Зүгээрээ байгаа"
Тэхён санаа нь зовсоор "Арай бас бэлэн хоол л авсан юм биш биз?"
Жонгүг бүгдийг нь зөөж оруулчихсан Тэхёны барьж байгааг аваад "Халууцаж үхэх нь, энд дэлгүүр нүүгээд ирчихсэн гэж бод. Идэхийг хүссэн зүйлс чинь бүгд байгаа гэж найдъя"
Тэхён зүгээр л яг уух юм гаргаж байхад нь таарчихсан юм байна л даа.
Жимин Инү хоёр байшинг сонирхож явсаар Инү гал тогоонд ирсэн бол Жимин угаалгын өрөөнөөс "Ким Тэхён энд ариун цэврийн цаас алга. Миний цүнхнээс аваад ирээч" гэв. Энийг сонссон Жонгүг "Арай ч дээ, одоо гарч ирээд намайг алах гэж дайрах байх даа"
Жиминий цүнхийг нээхэд танил таатай үнэр үнэртэнэ. Халуунд урсаж буй хөлсөө арчхаар өмд цамцны завсар харагдах даавууг авав. Тэхён энэ алчуураас Жиминий үнэрийг шуналтай нь аргагүй үнэрлээд дэлгэн харахад "Calvin Klein?"
Хаалганы дуу гарах үед Тэхён дотуур хувцас байсныг мэдэж хамаг хурдаараа өмднийхөө арын халаас руу хийв. Ямар азаар дэлгэж харсны дараа Жонгүг орж ирэв хэрвээ Жиминий дотоожийг үнэрлэж байхыг харсан бол...
Тэд хотоос оройтож гарсан мөн замдаа нэлээдгүй удаан явсан учраас өдрийн хоолноосоо хоцорсон байв.
"Хөнгөн зүйл идчихээд уул руу гаръя тэгээд буцаж ирээд бяцхан үдэшлэг хийцгээе"
"Үгүй ээ, ус руу орцгооё. Би далай явна гэж бодоод усны хувцас авчирсан шүү дээ" Жиминий мууран нүд гаргасаар Инүгээс гуйхад яаж ч чадалгүй зөвшөөрсөн юм.
ВЫ ЧИТАЕТЕ
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Короткий рассказ"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...