Дахин хоёр улирал өнгөрөн зун эхэлжээ. Тэд танилцаад нэг жил 2 сарын дараа хуримаа хийж байгаа нь энэ.
Гэвч Жиминий бүх л амьдралынхаа туршид хүлээж байсан том хурим биш байв. Тэрээр хэдэн өдөр үргэлжилсэн нүсэр хурим хийхийг хүсдэг байсан ч одоо хотын захад байх эдлэнгийнхээ арын цэцэрлэгт эхлэх цагаа хүлээн зогсоно.
Хэсэг бодол болон зогсож байгаад гэнэт санан гар руугаа харав. Гэрлэх саналаас хойш хэдэн ч удаа алга болгож хэдэн ч удаа олсноо үл санах бөгжөө тэрээр хайн халаасаа ухлаа.
Жонгүг рүү очоод чихэнд нь "Би дахиад бөгжөө алга болгочихсон юм шиг байна" гэж шивнэвэл тэр өөдөөс нь нүдээ томруулан үг хэлэх гэхэд
"Битгий тийм царай гаргаад бай л даа Тэхён мэдчихнэ шдэ"
"Тэгээд хаана хамгийн сүүлд тавьсан юм? Дахиад зураг авалтын талбай юу? Машин эсвэл гэр?" аль болох энгийнээр асуухад Жимин гуйсан харцаар
"Өглөө мартчихна гээд аваад гарсан юм. Хаана хийснээ санахгүй байна. Цуг хайгаад өг л дөө"
Жонгүг хариу хэлэлгүй машин руу гүйх бол Жимин хувцас сольсон өрөө рүүгээ оров.
Тэрээр шинэ киноныхоо зураг авалтын талбайгаас шууд ирсэн дутуу нойртой бараг л хагас ухаантай хуримаа хийж байгаа.
Өмнө нь Жиминийг бөгжөө алга болгосон гэхэд Тэхён эхэндээ гомдоллодог байсан ч сүүлдээ юу ч хэлэхээ больсон. Одоо ойлгож өгөх нь юу л бол.
Найзууд нь бүү хэл сүйт залуу нь байхгүй болсныг гайхах Тэхён Инби дээр ирээд "Тэд нар хаашаа явчихав аа?"
"Мэдэхгүй ээ, Жимин л нэг юм хэлээд бүгд тал тал тийшээ тарчихсан" гэж нарийхан хуруугаараа Жибиний хацрыг чимхэн хариулав. Тэхён Жибинийг харамлаж ядан Инби рүү муухай хараад буцан байшин руу орлоо.
Өрөөнүүдээр хайн хаалга татан явахад амьсгаадан хөлс нь гарсан Жонгүг өөдөөс нь гарч ирээд Тэхёныг харан нүд нь томроод шүлсээ залгихад "Жонгүгаа чи зүгээр үү? Ямар нэг юм болоо юу?"
YOU ARE READING
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Short Story"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...