<Tae-Shook>

85 14 5
                                    

Хүүхдийнхээ уйлагнах дуугаар сэрсэн Жимин Тэхён руу хараад "Туслах гэж ирсэн хүн ч мөн дөө"

Живхийг нь солин сүүг нь өгчхөөд Тэхёны хажууд тавиад өөрөө ч хэвтэн буцаад унтчихав. Тэхён багтахгүй байсанд тонгочин сэрэхэд Жибин өөдөөс нь хараад хэвтэж байв.

Цаашлан Жимин лүү харцаа шилжүүлээд "Хэн нь хүүхэд нь билээ Жибинаа? Аав чинь яг л нялх хүүхэд шиг харагдаж байна. Одоо гурвуулаа яанаа ах нь ч бас хүүхэд юмсан" гээд Жибиний өөдөөс гунигтай царай гаргав.

Яг л өөрөө хүүхэдтэй болчхоод яанаа гэж бодож байгаа юм шиг санаа зовоод байсан Тэхён ээж аавдаа яаж хэлэхээ дахин бодон уртаар санаа алдан босов.

Жиминийг сэрэхийг хүлээн интернетээс хүүхдийн сүү хэрхэн найруулах тухай хайн хэвтэнэ. Буцаад унтчихмаар байсан ч Жибинийг ганцааранг нь яаж орхих билээ гэж боджээ.

"Тэхёнаа" зөөлнөөр дуудах үед нь өөдөөс нь харвал "Би өлсөөд байнаа"

"Би будаа ч агшааж чадахгүй"

"Мэднээ"

"Тэгээд яах юм бэ? Чи хийх юм уу?"

"Гадуур гаръя"

"Мөнгө? бас Жибинийг?" гэхэд нь хариулалгүй босч Жибинийг хувцаслаад Тэхёныг дагуулан гэрээс гарав.

Зогсоолд ирэн машинд суухад гайхаж хоцорсон Тэхён Жимин лүү асуусан харцаар харна.

"Минийх бишээ, тэгээд ч би одоо ааваас хулгай хийгээд өөр дээр нь очих гэж байна" гэв.

Жибинийг тас тэврэн урд сууж байсан Тэхён сая л нэг рестораны үүдэнд ирэхэд гараа суллав. Жиминийг даган дотогш ороход бас л Жиминтэй төстэй хүн ирэн Тэхён "Аав нь юм байх даа, энэ гэр бүл ч үнэхээр ген сайтай юмаа" гэж бодохдоо өөрөө ч мэдэлгүй инээчихэв.

"Энэ хүү чинь хэн бэ? Миний сайхан ачийг тэврээд явж байдаг"

"Ааваа миний найз залуу" гээд шууд хэлчихсэнд нь гайхаж сандарсан Тэхён бөхийн "Сайн байна уу Ким Тэхён гэдэг" гээд чангаар хэлэхэд анх Жинжүгийн аавтай уулзаж байсан үе нь бодогдоод өнгөрөв.

Харин Жиминий аав гайхсан шинжгүй "Пак Хён Сү" гээд гар сунгахад Жибинийг хоёр гараараа тэврэхгүй л бол унагачих юм шиг санагдаад байсан Тэхён гар луу нь нэг өөр лүү нь нэг харав.

Үүнийг харсан аав нь "За ямар ч байсан эхлээд хоол идэцгээ" гээд тусгай өрөөнд оруулав.

•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)Où les histoires vivent. Découvrez maintenant