[Бага зэрэг урт хэсэг]
Тэр өдрөөс хойш Жимин хичээлдээ ирээгүй гурван өдөр болж амралтын өдрийг угтав. Орой нь Жимин гэрийнх нь гадаа ирж дуудан уулзаад "Тэхёнаа би Рахитай үерхэхээ больчихсоон. Тэрэнтэй хамт байснаас чамтай хэрэлдээд явж байсан нь дээр" Тэхён юу ч дуугарсангүй. Үерхэх гэж байсан нь үнэн л юм байнадаг гэж дотроо уурласаар эргээд орох гэхэд нь
"Тэгээд ч би чамаар хардуулах гэж байсан юмаа, анхнаасаа албаар тэгсэн гэсэн үг" Жиминий тоглоом байсан гэдгийг мэдсэн Тэхён уурлаж бас гомдож байв. Энэ бүх хугацаанд ямар их шаналсан билээ дээ.
"Тэгээд чамд сонирхолтой байсан уу?"
"Үгүй ээ яахав, чиний намайг хаяж явдаг хэсгээс бусад нь" гээд гараас нь барин "Одоо бид эвлэрсэн биздээ?" гээд нүд рүү нь ширтэв.
"Жиминаа би чамд үнэхээр хайртай бололтой, дахиад тийм зүйл битгий хийгээрэй" Тэхён ингэж хэлээд анхных шигээ Жиминийг зөөлнөөр тэврэв.
°°°Дараа 7 хоногийн эхний өдрүүдэд бас л Жимин байхгүй байсан ч Тэхён гэрийнхээ шинэ гишүүний уйлах дуунаас бүүр залхан Жимин лүү очив. Тэд тоглоомын талбайд уулзан Тэхён мөрийг нь налаад "Үнэхээр яг галзуурлаа, хурдан том болоод эсвэл хурдан бие нь зүгээр болоод гэртээ хариасай" гэхэд Жимин хөнгөн инээгээд
"Эхэндээ тийм л байдаг юм. Бид нарын хүсээд байдаг зүйлийн үр дагавар чинь шүү дээ" гээд бүүр чанга инээгээд ирэв.
"Тэхёнаа чи аав болчихвол энэнээс ч хэцүү шдэ, юу гэж бодож байна?"
"Чи надад хүүхэд төрүүлж өгөх гэж байгаа юм уу?" гэхэд нь ийм хариулт ирнэ гэж бодоогүй Жимин таг болчихов. Тэхён тоглоомоор хэлсэн ч хариулахгүй байсанд нь гайхан босоод "Жиминаа одоо чи биш би чамайг тэнэг байдалд оруулдаг болчихсон бололтой"
"Тэхёнаа манайх руу явмаар байна уу?" гэж асуухад Тэхён одоо л гэрийг нь мэдэх боломж гэж бодон шууд "Тэгье" гээд хариулчихав. Жимин замдаа юу ч ярихгүй байсанд Тэхён бага зэрэг гайхаж байсан ч юм хэлсэнгүй.
Том хотхоны 9 давхарт буусан Тэхён гайхаад барсангүй. Анх мөнгөнөөс болж уулзаж байсан Жимин ийм том гэрт амьдардаг гэхэд итгэхгүй байв.
"За Тэхёнаа гараа угаачих. Үнэхээр гайхаж балмагдаж магадгүй учраас тайван байгаарай"
"Юу вэ, банк хулгайлаад гэртээ нуучихсан юм уу?" гэж инээх гэсэн ч Жимин төв царайлаад байсан болохоор гараа угаахаар явав. Гарч ирэхэд нь гэрээс нь нэг эмэгтэй гарч байсан бөгөөд Жимин Тэхёныг дагуулаад "Миний Жибин" гэсэн өрөө рүү оров.
ВЫ ЧИТАЕТЕ
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Короткий рассказ"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...