<Чамд хайртай гэдгээ л мэдэж байна>

88 14 12
                                    

"Үгүй ээ, чамайг л ядарсан байх гэж бодож байна. Би хүүхдийн уйлах дуу сонсоод л ядарч байхад ганцаараа хүүхэд өсгөөд л сүрхий гэдэг үгийг өөртөө өгөх хэрэгтэй бололтой шүү" гээд инээвхийлэв.

"Би чамтай анх уулзахдаа үнэхээр тэнэг амьтан байна даа гэж бодсон. Одоо бол сэтгэл татам залуу бололтой" Жимин мөрөөр нь тэврээд уруул дээр нь үнсэхэд

"Бурхан минь Жимин чи ч бас ялгаа алга, анх чамайг харахдаа ноомой хүүхэд гэж бодсондоо одоо итгэж ч чадахгүй нь. Чи намайг үнссээр байх юм бол удахгүй зүрх минь зогслоо" гээд буцаан тэврэхэд хүүхдийн уйлах дуу сонсоод Жимин өрөө рүү нь гүйв.

Тэхён ч сандарсаар араас нь ороход Жимин угж өгөөд "Сүү найруулаад өгөөч"

"Би яаж найруулахыг мэдэхгүй шүү дээ"

"Тэгвэл живхийг нь сольж байх уу?"

"Би т-тэрийг ч бас яаж хийдгийг мэдэхгүй" Жимин нэг санаа алдаад Жибинийг тэврүүлэн

"Чамд мэддэг юм байна уу, ядаж тэвэрч бол мэднэ биздээ?"

"Чамд хайртай гэдгээ л мэдэж байна" гэхэд нь Жимин гар луу цохиод "Тоглоом хийхээ болиоч, сонин Тэхён бэ"

Жибинийг тэвэрч үлдсэн Тэхён одоо л нэг тогтож харвал Жиминий жижигхэн хувилбар шиг харагдаж байв. "Тэр шөнө нь тийм сайхан л байсан юм байхдаа. Ааахх хардаж болохгүй юмсан"


°°°

Өдөржин Жиминтэй хамт байсан Тэхён орой гэртээ ирээд Намжүүний өрөө рүү оров. Хэтэрхий шийдэмгий байсан болохоор хаалгыг нь чанга татчихсанд ах нь муухай хараад "Хүүхэд сэрээлээ" гэхэд нь дотроо "Хүүхэд болчихвол сэрээх хүн байхгүй сайхан ч юм уу, хүссэнээрээ унтаад л" гэж бодоод амжив.

"Ахаа уулзах хэрэг байна, амь настай минь яригдах чухал хэрэг учраас..." гээд өрөө рүү гээ чирээд оров.

"Ёстой нэг ядарч үхэх-"

"Ахаа би саяхнаас хүнтэй үерхэж эхэлсэн"

"За?"

"Тэр хүн нь бүүр хүүхэдтэй-"

"Жирэмсэн болгочихсон юм уу? Мэдсэн юмаа чамайг төрсөн өдөрт явна гэхэд чинь л мэдэж байсан юм. Одоо тэгээд яана тэр хүүхдийг яана өөрөө хүүхэд байж яана тэр охиныг ч бас яана. Үгүй ээ гол нь аав ээжийг яана" үгийг нь гүйцээлгүй өөдөөс нь үглээд эхэлсэнд гайхсан Тэхён

•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)Where stories live. Discover now