°picnic.2°

76 11 1
                                    




Амралтын байшингийн том цонхоор орж ирэх гэрэлд хэн ч сэрэхийг хүсээгүй тул бүгд өмнөх өдөр нь хөшгөө хаачихсан одоо ч унтсаар. Хосуудын өрөөнд утасны дуу чанга гарч Жимин нүдээ аниатай утсаа хайна.

"За хэн бэ?" гээд чихэн дээрээ тавихад эмэгтэй хүний хоолой дуулдан инээгээд

"Ааа ээжээ унтаж байсан болохоор хараагүй авчихлаа" гэхэд цаана нь хүүхдийнх нь уйлах дуу сонсогдов.

"Жибин яагаад уйлаад байгаа юм бэ? Намайг ярь гэж үү?" гээд нүдээ нухлан үргэлжүүлээд

"Миний зулзага яагаад уйлаад байгаа юм? Аав нь удахгүй очноо, миний хөөрхөн үр битгий уйлаарай" аргадсан хоолойгоор ийн хэлэхэд нь чимээгүй болчихов.

Ингэнэ гэж бодоогүй Жимин Тэхёныг сэрээгээд "Тэхёнаа, Жибин сая миний хоолойг сонсоод чимээгүй болчихлоо. Миний зүрх хайлж байна"

Тэхён өгзгөөр нь гараа гүйлгээд "Ёстой хөөрхөн юмаа, яг аав шигээ" гэсээр үнсэхээр ойртоход

"За ээж дараа залгая, маргааш очно шүү" гээд утсаа газар шидэн Тэхёны хүзүүгээр тэврээд үнсэж эхлэв.

Илүү зүйл хүсэн хүчтэй үнсэлт өгөхөд Тэхён гараас нь барин болиулаад "Чадахгүй нь ээ, өчигдрийн тухай бодоход л...аахх"  гээд хойшоо хэвтэн духан дээрээ гараа тавилаа. Жимин инээж байснаа болиод

"Бодоход л муухай байсан гэж үү? Тийм байхаа, юу нь сайхан байх вэ дээ" гэж хэлээд босоход араас нь гайхсаар хараад "Ичиж байна гэж байхад даа" гээд хариу хүлээсэн ч Жимин тоосон ч үгүй хувцсаа өмссөөр

Жиминий ургуулан бодох чадвар сайн байхад Тэхён хийгээгүй зүйлдээ гүтгүүлэх үнэхээр дургүй байдаг.

Хаалганы бариулд гараа ойртуулахад Тэхён тэвэрч аваад орон дээр хэвтүүлэн "Хийгээгүй, хэлээгүй зүйлд минь буруутгахаа хэзээ болих хүн бэ? Үнэхээр үгээр илэрхийлэмгүй сайхан байсан гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй бололтой" гээд хувцсыг нь буцаагаад тайлав...


°°°

...Тэхён амьсгаадан дээшээ харж хэвтэх бол Жимин буруу харсаар "Үзэн ядмаар санагдчихлаа"

Тэхён араас нь тэврээд гарыг нь барин "Уучлаарай даа, чи миний ухааныг алдуулж байна" гэхэд Жимин хариу хэлэлгүй нүдээ анив.

Тэхён хэсэг тэврэн хэвтэж байснаа цээжнээс нь эхэлж үнсээд "Чи үнэхээр өмнө нь надаас өөр залуутай байсан гэж үү дээ?"

•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)Where stories live. Discover now