•Life together, Jiminie beolday•

88 12 6
                                    

Шөнө дунд өнгөрч бүгд унтахаар хэвтсэн байлаа. Тасартлаа ууна гэж хэлсэн үедээ л ухаангүй болтлоо уудаг учраас эрүүл шахуу орондоо орцгоов.

Дахиад л зочны өрөөний буйдан олсон хоёр тухлаад хэвтсэн бол унтлагын өрөөнд хүүхдээ унтуулах гэж хичээх хосууд тэднээс тухгүй харагдана.

Жимин хагас аниатай байх нүдээрээ Тэхён руу ширтээд "Хүүхдээ мартаад намайг зүгээр үнс л дээ?"

"Яаж болох юм хүүхдийн дэргэд тийм муухай юмыг"

"Чамайг хараал идээсэй Ким Тэхён. Нөхөр гэчхээд намайг амьдаар минь тамлаж байна"

"Унтаж байна шдэ чимээгүй бай. Өрөөнд нь оруулаад ирье" гээд зөөлөн алхсаар гарав. Тэхён хүүхдэд анхаарал тавих хэрэгтэй гээд уугаагүй. Харин Жимин...бага зэрэг хэтрүүлчихсэн.

Тэхёныг буцаж ирэхэд Жимин аль хэдийн унтчихсан байлаа. "Би эрүүл гэнэ шүү. Согтчихсон байж тэнэг чинь"

[~]

Шинэ долоо хоногийн эхний өдөр Жиминий гэрийн угаалгын өрөө дараалалд оров. Инү бэлтгэлтэй учраас усанд орох гэсэн бол Жонгүг найруулагчтай уулзана гээд мөн усанд орно гээд л.

Хийх ажилгүй хоёрын нэг нь нүүр гараа угаах нөгөө нь бие засах зорилготой зогсож байлаа.

"Инү хамт усанд оръё оо. Энэ хоёр бас хажуугаар ороод нүүр гараа угаана биз"

Хаалганы цаанаас нь "Болохгүй ээ" гэж орилоход Жимин буцаж алхаад "Жонгүг бид хоёр насаараа л хамт орлоо. Юу нь болохгүй байдаг байна" гээд өрөө рүүгээ орчихов.

Хамт амьдарч байгаа эхний өдрүүдэд сэрэхэд нь л гэрт нь хүн байгаа тохиолдлоо Тэхён бодон инээнэ. Гэхдээ нэг талаараа гэрээсээ хөөгдсөн гэдгээ өөр рүү нь хэн ч залгаагүйд гуниглана.

Хүүхдийнх нь уйлж байгаа дээр хоёр найзынх нь Жиминий хувцаснаас булаалдан орилолдож байгаа нэмэгдээд тэр гэрт ёстой дайн л болж байв.

"Та хоёр чинь ямар сонин юм бэ? Зөндөө цамц байхад яг нэгийг нь булаацалдаад байх юм"

"Энэ яг миний загварынх байнаа"

"Миний ч бас, энийг саяхан шинээр авсан юм шиг байна. Би л өнөөдөр өмсчихье" 

Жимин нүдээ анин тайвшрахыг хичээгээд "Загварын компанийн бэлтгэгчид биш гэж хэн ч хэлээгүй шдэ та хоёрыг, зүгээр наадахаа үлдээгээд үлдсэнээс нь өмсөөд яв" гээд барьж байсан сүүгээ сэгсэрсээр гарав.

•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)Where stories live. Discover now