Unlucky Taehyung🤭
12 сарын 31. Дахиад Тэхёны хүсэн хүлээсэн өдөр. Гэхдээ Жиминий ч удаан хүлээсэн өдөр байсан юм.
Жимин сэрээд л орой болох шагнал гардуулах ёслолдоо бэлдэж эхлэхэд түүнийг таг мартчихсан байсан Тэхён орондоо гөлрөн сууна.
"Би яаж өнөөдөр шагнал гардуулах өдөр гэдгийг нь мартчихав аа"
Сэтгэл санаагаар уначихсан суухад эсрэгээрээ догдолж байсан Жимин ирээд "Хайраа энгэрээ задгай явчих уу? Би хэтэрхий цагаан болохоор цамцаа хар болгочих уу? Илүү сайхан харагдана даа. Ингэхэд Жонгүг яачихав аа? Чи намайг сонсож байна уу Тэхёнаа?"
"Тиймээ сонсож байна, тэгээд задгай явна гэвэл бидний өчигдөр шөнө хийсэн зүйл үнэхээр сайхан харагдана гэж бодоод зөвшөөрлөө" сая л гуниглаж байсан хүн зэвүүн инээсээр хэлэв.
Жимин толинд очоод харвал үнэхээр эгэмний ясан дээр эхнээс нь дагуулаад шимчихсэн мөрнүүд тод үзэгдэнэ.
"Энэ үнэхээр хараал идсэн гоё харагдаж байна. Чи яаж ингэж тааруулж чадав аа?"
"Хүнд нь тааруулаад гоё хийсэн юмаа" хоёр гараараа хойш тулаад эрүүгээ өргөн хэлэхэд Жимин гэнэт санасан бололтой ууртай хоолойгоороо
"Би одоо яах юм? Энийг чинь нуух гэж юу өмсөх юм? Тэнэг юм уу чи муу...муу тэнэг амьтан" гээд эхэлсэн ч яаж төрсөн өдрийг нь тэмдэглэж хийсэн зүйлдээ уурлаж чадах вэ дээ чимээгүй л гараад явсан юм.
[~]
2 цагийн дараа Жонгүг Инү хэлсэн ёсоороо ирэв. Жонгүг Жиминийг авахаар ирсэн бол Инү Тэхёнд хань болохоор мөн оройн ёслолыг хамт үзэхээр иржээ.
"Бид салон орчхоод шууд явах учраас магадгүй шөнө ирэх байх. Ямар ч байсан шинэ оны мэнд"
Инү Тэхён Жибин гурвын нүдэн дээр хаалга хаагдахад тэд буцан зочны өрөө рүү эргэлээ. Хоёул санаа алдан суугаад нэгэн рүүгээ харав.
"Чиний гэрлэх санал ч дараа жил боллоо доо"
"Бүгд миний буруу л даа. Гэхдээ зүгээр дээ надад 1 сарын 1 гэж өдөр байна. Шинэ жилийн эхний өдөр гэвэл илүү романтик байх"
"Тийм шүү"
"Чи яагаад санаа алдаад байгаа юм?"
Инү маш нухацтайгаар Тэхён руу хараад "Жимин Жонгүг хоёр нэг номинацад нэр дэвшээд хэн нь авах бол гэхээр өмнөөс нь санаа зовоод яг үхэх нь ээ"
YOU ARE READING
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Short Story"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...