Дараагийн өдөр нь 5 дахь байсан болохоор ганцхан өдрийн хичээлийг таслахаар шийдсэн Тэхён дахин Жиминий гэр рүү явах гэж байсан ч ээждээ баригдан загнуулаад хичээлдээ явсан юм. Дүрэмт хувцасгүй гарахаар хэн ч баригдаж л таараа.
Ингээд хагас сайны өдөр уулзахаар болсон Тэхён яг гарах гэж байхад нь гэнэтийн зочин ирлээ. Жинжү аавтайгаа ирсэн байсныг харсан Тэхён ухаан алдах шахав.
"Охиноороо гэрийг чинь заалгаж ирлээ, манай охин танай хүүтэй найз юм байна" гэж Жинжүгийн аав нь хэлэхэд ээж нь Тэхён руу гайхан харав.
"Би өмнө нь Тэхёны түрийвчийг авчирч байсан, та санаж байна уу" гээд бөхийн мэндлэв. Тэднийг юм ярин суухад Тэхён ээждээ туслан ширээ засаж өгөөд Жинжү рүү харахад томоотой царайлан энэ тэрийг ажиглаж байв.
Түүнтэй дахиж уулзах Тэхёнд хэцүү санагдан өрөө рүүгээ ороход удалгүй араас нь ороод ирэв. Тэхён гайхаж ядан хөмсөг нь бага зэрэг зангираад
"Яах гэж орж ирсэн юм" гэхэд нь тоосон шинжгүй урд нь тулж очин
"Царайлаг болчихжээ, уг нь сүүлийн уулзалтаас хойш удаагүй дээ" гээд үсэнд нь хүрэхэд Тэхён сайн байсан охин нь ийм юм хийсэнд сандрахгүй байж чадсангүй. Тэгсэн ч гараас нь барин болиулаад
"Юугаа хийгээд байгаа юм? гар" гэхэд Жинжү инээвхийлэн цамцнаас нь татаад үнсчихэв. Тэхёны нүд хэд дахин том болоод шууд л түлхэхэд хойш ор луу тэнцвэрээ алдаад унчихлаа.
Өмссөн богино банзал нь дээш бага зэрэг сөхөгдсөн байсан нь Тэхёнд шууд утгаараа маш бага зэрэг сэтгэл хөдлөл гаргасан ч өрөөнөөсөө гаргаад хаалгаа түгжэв. Болсон зүйлд итгэж ядан хэвтсээр нэлээн удсан ч Жимин залган шууд л "Гараад ир" гээд салгачихав.
Хоолой нь ууртай сонсогдсонд гайхсаар гарахад байрных нь тоглоомын талбай дээр Жимин муухай харсаар угтлаа. Уурлах үедээ эгдүүтэй харагддаг ч энэ удаад жинхэнээсээ ууралсан бололтой үнэхээр ширүүн харагдаж байв.
"Ж-жимин аа яасан бэ?" гэж болгоомжлон асуувал
"Хэдэн хүнд хайртай гэж хэлж байсан юм бэ дээ?"
"Юу гэсэн үг юм?"
"Сая танайхаас чиний унаж тусаж сүйд болоод байсан охин чинь гараад явж байсан биздээ? Бүр аавтайгаа шүү гэр бүлээ танилцуулж байгаа юм уу? Ааан намайг эрэгтэй гээд зөвшөөрөхгүй байсан болохоор эрт гэр бүлээ танилцуулсан юм уу?" гэхэд л яагаад уурлаад байгааг нь ойлгосон Тэхёны санаа амран
ESTÁS LEYENDO
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Historia Corta"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...