<Jealousy pt.2>

98 16 5
                                    

Тэр өдрөөс хойш хичээлээ тараад Жиминийх рүү явж амралтын өдөрт л гэртээ өнждөг болсон Тэхён тэгж явсаар төгсөлтийн шалгалтаа өгч, ээжтэй нь ч санаандгүй таарч танилцаад амжсан юм.

Одоо тэд Жиминий найзуудтай хамт төгсөлтийн баяраа тэмдэглэн клубд сууна. Жонгүг Жиминий мөрөөр тэврэн

"Манай аав найз төгсчихсөн юм чинь буцаад санхүүгийн эрх чөлөөнд орж байгаа биз дээ" Инү бас нөгөө талаас нь тэврэн

"Бас найз залуутай болчихсон гэж байгаа юм"

"Одоо би чинь төгс эрх чөлөөтэй хүн, тийм учраас тасартлаа ууцгаая" гээд ширээ дүүрэн архинаас ууж эхлэхэд Тэхён үнэхээр бүгдийг нь уух гэж байгаа юм биш биздээ гэсэн харцаар харав.

Жонгүг Тэхёны гарт нэгийг бариулаад "Охин авах уу?" гэхэд Жимин хажуунаас нь цохиод

"Миний найз залуу шүү. Тэгээд ч аав болох гээ юу чи?"

"Би чам шиг тэгж муухай тасардаггүй шдэ"

Хажууд нь ирэн суусан Жонгүгийг харж байсан Тэхён царайлгийг нь гайхан суув. Инү рүү ч бас харахдаа амьдрал дээр царайлгийн бүлэг үнэхээр байдаг юм байна гэж боджээ.

"Танай найз залуу чинь хэлгүй билүү?"

"Үгүй ээ, царайлаг хүн харахаараа ярьж чаддаггүй юм" гээд шоолоод байсанд Тэхён бүүр улайгаад эхлэв.

Тэр гурвыг бүжгийн талбай дээр байхыг харан шар айраг ууж суусан Тэхён болсон зүйлд итгэж ядан олон хүмүүсийн дундуур явсаар тэдэн дээр ирэхэд Жимин Инү хоёр үнсэлцэж байлаа.

Яах учраа олохгүй хэсэг ухаан мэдрэлээ алдан зогссон Тэхёны хажуугаар Жонгүг ирэн тэднийг салгахад хоёул хөл алдан унах шахав. Арай бага уусан бололтой Тэхёнтай цуг тэр хоёрыг авч гараад

"Тэхёнаа битгий илүү зүйл бодоорой. Тэд өөрсдийн ухаангүй байна" гэхэд нь толгой дохив.

"Тэгээд бас муухай ч гэсэн бид ийм үед Жиминийх рүү явдаг л даа" гээд инээх аядахад нь ч толгой дохив. Тэхён ч бас бага зэрэг согтсон машин ч барьж чадахгүй учраас дуудлагын жолооч дуудан Жиминийд ирлээ.

"Жиминийг өрөөнд нь оруулчих, бид хоёр энд унтчихъя. Хоноод явах уу?"

"Тэгье даа" гээд Жиминийг оруулан шалан дээр хэвтүүлээд өөрөө орон дээр нь унтчихав.

°°°


Шөнө 2 цаг өнгөрч байхад ирсэн хүмүүс өдрийн 2 цаг болж байхад хэн нь ч сэрээгүй байх ба хэн нэгний утас дуугарах дуугаар Жимин босч аваад чимээгүй чихэн дээрээ тавихад

•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ