46.Үймээн

659 121 29
                                        

Равений хүчирхэг аура танхимд байх бүх хүмүүст хүрч Лиамын эхнэр аль хэдийн айсандаа ухаан нь балартан унасан аж. Харин бусад хүмүүс түүний үйлдлийг хугацаа алдалгүй ширтэж айдастай зогсцгооно.

Саяхан алсан хүний өтгөн улаан цус Патерсоны харшийн төв танхимын шалыг будаж амьгүйгээр хэвтэнэ. Анир чимээгүйг эвдэн Равен гүн хоолойгоор "За тэгхээр, энд бүгд цугалсан бололтой. Би хүн мартаагүй гэж найдаж байна"

Түүний хэлсэн үгнээс сая л тэднийг албаар дуудсан хүн нь Равен гэдгийг олж мэдсэн Девид хуруугаарааа түүнийг чичлэн "Ч Чи яасан зоригтой хүн бэ? Яаж аймшиггүйгээр"

Равен түүнлүү нөгөө ямар ч сэтгэл хөдлөлгүй харцаа шилжүүлхэд Девид ахин үг дугарч чадсангүй. Үүнийг харсан гэрийхэн нь ганц итгэл найдвар нь алга болох шиг л болов.

"Энд одоо зөвхөн би асууж та нар хариулна. Нилаг яагаад алах захиалга өгсөн бэ? Миний эхний асуулт"

Девид түүнийг тэр эмэгтэйн төлөө ирсэн гэдгийг мэдсэн ч арай ч гэрт нь шууд дайрч орж ирнэ гэж зүүдлээгүй байсан билээ.

"Б Би яагаад тэр өлөгчинг үхэх болсоныг мэдэх юм? Надтай ямар ч хама-"

Равен залхсан өнгөөр "Буруу хариулт"

Тэр толгойгоо Лиам руу дохиход түүний хүмүүсийн хоёр залуу шууд Лиамыг барьж авав.

"А Ааваа!! Э Ээжээ"

Лиам айн аав ээж рүүгээ хархад ээж нь орилон түүн дээр очих гэсэн ч хамгаалагч залуу нар түүнийг барьж аван хаашаа ч хөдөлгөсөнгүй.

"М Миний хүүг яах гэж? Я Яах гэж байгаан бэ"

Лиамыг барьсан хоёр залуу хүчээр өвдөглүүлэн түүний толгойд хар уут углан хоёр гарыг нь ширээн дээр салаавчлуулан бариад шууд л зүүн гарын чигчий хурууг нь хутгаар тасдаж хаях нь тэр.

"АааАааА"

Лиам орилон өвчинөө даалгүй ухаан алдхад хадагтай Девид үсээ зулгаан уйлна. Танхимд буй бүх хүмүүс айн салганаж энэ бүх дүр зураглалыг харж чадалгүй Итаны эхнэр бөөлжиж эхлэв.

Девид ах одоо л сэхүүн царай нь айдсаар солигдон таяган дээрээ арай ядан зогсоно.

Равен голд сандал чирэн суугаад "Ахиад асууя Нилаг яагаад алах захиалга өгсөн юм"

《Грекийн гоо үзэсгэлэн》Stories to obsess over. Discover now