Нила тод гэрэл асах зүгт харанхуйд алхсаар хэдий их алхсан хэр их зам туулсан гэдэгээ өөрөө ч мэдэхгүй. Хамгийн сүүлд аймшигтай их өвдөлт мөн Равен түүнлүү айсан мөн гуйсан нүд дүүрэн нулимстай нүдээр харан ямар нэг зүйлс хэлж байсан шүү дээ.
Нила гэрэл гарах зүг алхсаар нэгэн хаалганы завсраар нарны гэрэл тусаж буйг ойлгов. Тэр хаалгыг түлхэн орвол яг л түүний өнгөрсөн дөх дулаахан мөн үзэсгэлэнт Грек өмнө нь дэлгэгдэж харагдана.
Зуны энэ гайхалтай дулаахан мэдрэмж мөн цэнхэр тэнгэр дэх алтан шаргал нар, хаа сайгүй дэлгэрэх гоёмсог сайхан цэцэгс бас эртний үзэсгэлэнт баримал хөшөө. Энэ бүх зүйл хэтэрхий сайхан мөн тансаг.
Нила сэтгэл нь хөдлөн хуучны сайхан дур булаам үесүүдээ бодон догдлон явж байхад араас нь нэгэн том гар орон бэлхүүсээр нь тэврэн авав.
Танил үнэр...
Танил бие...
Танил царай...
Бурхан минь гэсээр тэр эргэж хархад түүнийг хамгийн ихээр харахыг хүсэж байсан тэр нэгэн сайхан залуу түүнлүү хуучны адил инээмсэглэн зогсож байв.
"МИНОС"
Нила түүнийг хүзүүгээр тэвэрхэд Минос хайртыгаа бэлхүүсээр өргөн баяртайгаар чанга инээн эргүүллээ. Нила уйлан түүнийг тэвэрч түүний үнэр бүх зүйлийг санасан сэтгэл нь тайвширахгүйгээр улам илүү шуналтан түүнээс салж чадахгүй байв.
"Гоо үзэсгэлэн минь, Хатан минь"
Минос ийн хэлэн доошоо зүлгэн дээр хайртай эмэгтэйгээ тэвэрсэн чигтэй суун түүний толгойноос хоёр гараараа барин уйлсан нүдэн дээр нь үнсэн "Гүнжхэн минь, битгий уйлаач дээ. Би энд байна, би үргэлж чамтай хамт байсан шүү дээ"
Нила уйлан түүний энгэрт шигдэн "Минос, Минос минь"
Минос эмэгтэйгээ эрүүнээс нь зөөлхөн өргөн жижигхэн нүүрийг нь хайрлангуй харан "Хермони битгий уйл, миний нар"
Нила түүнлүү хархад Минос түүний уруул дээр зөөлхөн үнсэн энхрийлэн хархад Нила түүнийг ахин тэврээд "Б Би чамайг зөндөө их санаж байна. Чи амлалтандаа яагаад хүрээгүй юм бэ? Чи намайг хаанаас ч олно гэсэн шүү дээ? Би чамайг хүүгээ зөндөө их санасан"
Минос Нилагын нурууг илэн тайвшруулан "Би чамайг олсон шүү дээ, Хермони"
Нила толгой сэгсрэн "Үгүй ээ, Тэр чи биш. Тэр намайг өвтгөдөг бас намайг гуниглуулдаг. Тэр чамтай ямар ч адилгүй. Чи намайг хайралдаг шиг тэр намайг хайралдаггүй"

YOU ARE READING
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй. Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн. Чи бол эхлэл мөн төгсгөл.