45. Эхлэл

704 123 12
                                        

"Би амьсгалж чадахгүй нь Нила, би зүгээр л амьсгалмаар байна"

Тухтай унтах Нилагын гаранд толгойгоо наан ийн хэлхэд нүднээс нь нулимс урссаар Нилагын гаранд дусах ажээ.

Тэр гарыг нь энхрийлэн үнсээд "Намайг амьд байгааг минь мэдрүүлж өгөөч дээ"

Энэ бүх үнэн, зовиурын дараа Равен амьсгалж ч чадахгүй цээжинд нь хүнд зүйл тээглэн байх мэт мэдрэгдэнэ.

"Би амьсгалж чадахгүй байна"

"Гуйя... Намайг амьсгалуулж өгөөч"

Нила сэрэх л юм бол тэр буцаад амьсгалж чадах мэт санагдаж түүнээс зогсоо зайгүй гуйх ажээ. Хэдий Нилатай учирсанаас хойш одоог хүртэл түүнтэй өнгөрүүлсэн үйл явдал нь бусад хайрын түүхүүд шиг романтик гэгээлэг байгаагүй ч тэр нэг зүйлийг одоо л ойлгож буйдаа харамсана.

"Би чамд хайртай"

Равен Нилагын гарыг атган түүнлүү харан ийн хэлэв. Тиймээ тэр ийм орой ойлгосондоо хэтэрхий ихээр харамсаж өөрийгөө зүхээд барахгүй нь. Яах гэж түүнд тийм зовиур, өвдөдт мэдрүүлэв дээ. Хэтэрхий жаахан хүүхэд шиг юм даа Равен.

Равен түүний үсийг нь арагшлуулан нулимстай нүдээр"Би чамд хязгааргүй хайртай миний сахиусан тэнгэр, янзагахан минь"

"Чамайг анх харсан цагаас би чиний төлөө амьдарч ирсэн мэт санагдсан. Чамтай хамт байх цаг хугацаа бүр минь чиний төлөө байх ёстой мэт. Өнгөрсөнд, одоо, ирээдүйд ч..."

Тэр ийн хэлэн Нилагын уруул дээр зөөлхөн үнсээд өрөөнөөс гархад Армен мөн зогсож байлаа. Равен түүний нуруун дээр товшин санаа алдаад "Баярлалаа Армен"

Түүний хоолой цаанаа л цөхөрсөн мөн гунигтай сонсогдоно. Армен Ревений энэ байдалд өөрийгөө байна гэж төсөөлөх төдийд шар үс нь босч байх шиг. Магадгүй тэр аль хэдийн галзуурчихсан байх биз.

Армен хөнгөхөн хоолойгоо засаад "Захирлаа бидний зүгээс бүх зүйлийг хайсаар байна. Гэхдээ захиалагч талыг Колли хэлэхгүй хэвээр байна. Тэр эмэгтэй их зүйлийг мэдэж байгаа болов уу"

Равен толгой сэгсрэн "Тэр мэдсэн ч мэдээгүй ч одоо түүнтэй орооцолдох шаардлагагүй. Угаасаа Нилаг алах гэсэн хүмүүсийг би бараг л гадарлаж байна. Тиймээс тэр хүмүүс рүүгээ илүү анхаарцгаая"

Армен толгой дохин "Мөн бид өмнө нь ярилцаж байснаар таны эхнэр Нилагын аав болох Делсон Патерсон мөн таны аав Жэйк Форолд нарын хоорондоо солилцсон зурвасуудын зарим хэсгийг тухайн үеийн хуучны компьютераас олж авсан мөн энэ" гээд нэгэн захидал өгөв.

《Грекийн гоо үзэсгэлэн》Bağımlısı olacağınız hikayeler. Şimdi keşfedin