Хоёрдугаар хэсэг

708 79 5
                                    

•~●~•

Өглөө нь хатагтай Лаура эртлэн босоод охидод зориулан амттай шөл бэлтгэж талх барив. Өвлийн сунайсан урт шөнийн амралтын ачаар тэр бага зэрэг сэргэсэн боловч сэтгэл нь үймэрсэн хэвээр байлаа. Мөн бүтэн хоёр жил хуучин гал зуухандаа эргэлдэж хоол унд бэлтгээгүй болохоор хаана юу байгааг нь эрж олохоос өгсүүлээд амттай хоолоор дүүрсэн ширээ бэлдэж засахад тэднийд байх хүнсний нөөц нь учир гачигдалтай байгааг гал зууханд удах тусам л мэдэрч байв. Энэ гачигдал ч түүнд бүр гүехэн нөлөөлж уйтгарт автуулжээ. Удалгүй хананы цагийн дуут шувуухай донгодож Белла ч өрөөнөөсөө гарч ирэв. Түүний царай таагүй агаад шөнөжин сэрүүн тарвалзсан шинжтэй байх аж.

"Өглөөний мэнд ээж ээ?" Белла гал зууханд орж ирээд амттай шөл болон, шарж болгосон талхины шинэхэн үнэрийг үнэрлээд бага зэрэг санаа нь зовонгуй

"Би хийчих байсан шүү дээ. Та жаахан амрахгүй дээ. Хол замд ядарсан байлгүй" гэв.

Лара том охиноо одоо бүр шал өөр нүдээр олж хараад байх шиг. Урьдын цаг шиг үзэсгэлэнт хөөрхөн охин Белла нь эхийнхээ энгэрээс гарж амжаагүй танхил жаалхан охин байсан шиг санагдах... гэвч одоо түүний сэтгэлд Беллагийн царай насанд хүрч эмэгтэй хүн болсон буюу эх хүний намбалаг дөлгөөхөн шинж бүрэн тогтсон мэт байлаа. Хэзээ чухамдаа ийм том болчихоо вэ? Гэж Лаура дотроо гүнээ сүүрс алдан бодож

"Хүү чинь яаж байна? Та хоёр урд шөнө ямаршуухан хонов?" гэж намуухан өнгө аясаар яриагаа эхлүүлэх авч цаана даа л нэг гутарч мэгдсэн өнгө аяс цухуйна.

"Базаахгүй л байна" гэхээс өөрийг эс өгүүлэх Белла ч бас гунигтайхан цонх руу ширтээд сэтгэлдээ хурах олон зуун гунигт үгсээ дотогшоо хүчээр залгих ажээ.

Белла дөнгөж хорин настай. Гоо үзэсгэлэн төрсөн сайхан охин боловч угийн бүрэг даруухан, дуу шуу цөөтэй, намбалаг дөлгөөхөн зантай юм санж. Эрдэм номын мөр хөөх үнэнч сонирхолтой учир гал халуун хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг нь цовоо сэргэлэн залуу зандан насныхсанж. Гадна талаасаа хэний ч харцыг татах дур булаам үзэсгэлэнтэйн зэрэгцээ даруу дөлгөөхөн зан нь нэгдэн нийлэхээрээ бүр ч хүсэл сонирхол төрүүлэм бүсгүй билээ. Гил хар урт үс, туранхай гоолиг бие цогцос, эмэгтэйлэг төрх байдал нь ихэнх охидоос ялгарахуйц онцгой сайхан учир ховор заяагдсан гоо зүйтэй юм санж.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now