Аравдугаар хэсэг

557 90 10
                                    

•~§~•


-Гэрлэх гэнэ ээ? Гэж дуу алдан орь дуу тавьсан Элизабет эгчийнхээ ярьсан зүйлд нэг л гайхаж балмагдаад ер бишийн гүн цочирдон хүлээж аваад байв. Тэд Уоррены нарс модон цэцэрлэгээр зугаалж байсан буюу өглөөний цэнгэг агаарт эгч дүүсийн сурсан заншлаар сугадалцан алхаж байжээ.

-Тэр хүн чинь? Яаж тэр вэ? Элизабет үнэхээр хэлэх үгээ ололгүй гайхширчээ.

-Элизабет! Тогтож үз. Би аль хэдийнээ шийдвэрээ гаргасан. Надад одоо буцах зам үгүй. Хэмээн наана даа тайван атлаа цаана даа түмэн зуун бодолд хуваагдаж тарчилсан хөөрхий Белла харцаа унагав.

-Та өөрийгөө золиосолж уу? Гэж Элизабет нүдээ гурвалжлан харах ба тэрхүү харц нь үнэнхүү шаналгаатай ажээ.

-Ингэж бүү ярь Бети! Энэ бол миний Томигийн төлөө хийж чадах хамгийн зөв зүйл минь шүү дээ... Хэмээхдээ бас л нүдээ тас анив. Түүний зүрх зүсэгдэж сэтгэл нь хэрцгийгээр сэглэгдэж буйг нүдээр үзэж болдог бол хэчнээн нүд халтирам аймаар байх болоо?

-Ингэх хэрэггүй Белла. Би таныг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Гуйя. Битгий ингээч дээ. Томи ээж дээр өсөж болно шүү дээ. Та аль нэг хотод таныг хэн гэж мэдэхгүй газарт шинээр амьдарч болно. Эсвэл бүгд хамтдаа өөр хотод очиж тэндээ суурьшиж, урьдынх шигээ сайхан амьдарч болно шүү дээ. Гэж Бет үл итгэх байдалтай улам л өтгөн сааралтсан хоолойгоор өгүүлэв.

Изабелла хамаг хүчээ шавхан дүүгийнхээ царай руу эгцлэн харж, хөнгөн инээмсэглээд хацрыг нь зөөлөн элбэж чин сэтгэлээсээ энэрч хайрлах мэт хараад -Хонгор минь. Чи л хожим харамсах зүйл бүү хийгээрэй дээ. Гэв.

-Белла чи гэрлэж болохгүй ээ. Чиний үргэлж ярьдаг тэр сайхан мөрөөдөл чинь үгүй болно! гэж Элизабет эгчийнхээ гарыг атган аваад ятган сэнхрүүлэхээр улам л түрэмгий дуу хоолойгоор сандран өгүүллээ.

-Чи л харин мөрөөдлөө орхиж болохгүй шүү! Чи намайг сайн сонсов уу?

Хонгорхон Бетийнхээ турьхан гарыг эргүүлж зөөлөн атгаад чин үнэмшилтэй хэлэхдээ аль болох хоолойгоо зангируулахгүйг хичээв. Тэр уйлахгүйг хамаг чадлаараа хичээж, урсаад гарах шахам буй зовлон шаналлын нулимсаа гашуунаар залгиж байлаа.

-Белла! Битгий тэнэглэ! Битгий ингэ. Би ингэхийг чинь зөвшөөрөхгүй. Гэж шууд л толгойгоо сэгсрэн гараа булааж авсан Бетигийн харцанд гунигийн бороо дуслах мэт доголон нулимс тогтжээ. Түүний сэтгэл Белла шиг л үймэрч энэ бүхэнд маш их харуусаж эмзэглэсэн байв.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now