Дөрөвдүгээр хэсэг

604 90 22
                                    

•~●~•

Богота хотын хамгийн өндөр настай буурлуудын нэг насандаа үзээгүй зудтай өвлийн сүүл сард олон өдөр шуурсан цасан шуурга намжих төлөвгүй хэвээр үргэлжилж байлаа. Шинэ Колумбын уулсын дээгүүр исгэрэх салхи үлээж доошоо газарт цас багтралдан мөстжээ. Асар уудам ой модод хүчирхэг салхины өмнө хүчин мөхөстөж мэхийн ёслох мэт нэгэн зохист бөхийсөн байв. Мөн намхан дээвэртэй байшингуудын ханыг бээргэнүүлэн чичрүүлж, хоймортоо залсан галын голомтод дүрэлзэн асаж буй гал шуурганы чимээнээр тулгаа даван бүжих мэт ажээ. Бараг арван хоёр өдрийн турш Колумбын газар нутгаар хүний амьдралын шинж бараг л харагдахгүй үгүйтэй л нам жим аниргүй оршино. Богота үүссэн жилээс өнөөг хүртэл өвөг дээдсийнхээ захисан ёсоор нутаглан амьдрах нутгийн хүмүүс энэхүү золгүй улиралд цал буурал толгойгоо сэгсэрч уйтай санаашран суух аж. Учир нь олон хүн мал адгуусаараа хохирогч олон газар үүдээ бариад орлогоосоо салж байсан юм санж. Тийнхүү хурдны гал тэрэг болоод бусад хүн зорчих замуудын гарц хаагдаад уджээ.

Энэ үеэр Богота руу нэвтрэхээр моторт машин хад асга ихтэй шороон замаар туучиж замд тааралдах өртөө бүрд чөлөөтэй нэвтэрч байлаа. Учир нь өртөөний цагдаа нар машинд зорчиж явах залуу ноён Уильям Трейнорийн хувийн үнэмлэхийг үзэнгүүтээ л үг дуугүй нэвтрүүлж байсан юм санж. Нью-Йоркоос хамаг хүчээрээ замд гарсан тэд замын туршид учир битүүлгээр дуугүй гэлдэрч байв. Жолооч Клайд ч ноёноосоо юу ч асууж зүрхэлсэнгүй. Бага зэрэг болсон явдалын талаар таамаглаж байсан болохоор, удахгүй түүний дэвшүүлсэн таамаг үнэн эсвэл худал болохыг ирээдүй шийдэх эрхэнд нь даатгаад орхижээ.

Удалгүй намхан дээвэртэй дүнзээр барьсан хуучин байшингийн үүдэнд тэд хүрч ирэв. Энэ байшин нь Хатагтай Лаура Харвигийнх бөгөөд өргөн амсартай яндангаас нь утаа сүүнийх нь байшинд хэн нэгэн байгааг илтгэх аж. Эгэл бор айлын энгийн нэг өнгө төрхийг хангалттай харж суусан Уильям машинаасаа бууж байшингийн үүд рүү дөхөн алхах ба дэргэд нь түүний үнэнч туслах Клайд үг дуугүй дагалдан явлаа.

"Ноёнтон минь. Би эндээ үлдэх үү?" Гэж Клайд үүдэнд тулахаас өмнө ийнхүү болгоомжлонгүй асуухад Уильям ер сонсоогүй мэт хаалга руу тулж зогсоод тогших бариулаас нь барьж жишим ч үгүй тогшиж эхлэв. Мэдээж түүний энэхүү дуугүй байдлаас нь дүгнэхэд сэтгэл нь таагүй байгаа юм санж.

Нам гүм оршиж байсан байшингийн хаалга тог хийж ээж хүү хоёрын бүүвэйлэл тэрхэн агшинд түр зуур дуугүй болов. Изабелла ээжийгээ тусламж олоод ирж гэмээн асар ихээр хөөрөн баярлах буюу хүүгээ орон дээр нь хэвтүүлж орхиод үүдээ тайлахаар яарангуй гүйж ирмэгцээ л үүдээ сэв хийтэл нээх нь тэр. Хаалганы наана цаана зогсох хоёрын дунд хүйтэн сэрүүн салхи сэвэлзэж хэн хэнийг нь дааруулаад зогсохгүй зүрхийг нь зогсоох мэт дор нь хөдөлгөөнгүй болгосон байлаа.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now