Арван тавдугаар хэсэг

530 84 11
                                    

•••

Мэршон гудамжинд дахь хатагтай Лаурагийн байшингийн гадаа их үдийн цагт зочин хүрэлцэн ирлээ. Яг энэ үеэр ердийнхөөрөө цэцэрлэгч өвгөн зүлэгээ арчилж байсан буюу өд хатгасан малгайтай бүдэг ягаан өнгийн даашинз өмссөн харваас л сэхээтэн айлын залуухан хатагтай хүрэлцэн ирж буйг танингуутаа хашааны гадагшаа ухас хийн гүйв. Алгана гинжээр бэхэлсэн төмөр хаалгаа дэлгэн нээж залуу авхайд зам тавьж өгөхдөө бөхөлзөн мэхийж хүндэтгэл үзүүлнэ. Анхилам сайхан сүрчиг ханхлуулсан Ричал хатагтайн гайхалтай сайхан үнэр агаартай холилдож өнгөрсөн хүн бүхнийг өөртөө татан ховсдуулж явлаа. Тэр өнөөдөр мөн л хамгийн сайхан шинжээрээ гэрэлтэх ажээ.

Ноён Брендер цэцэрлэгч өвгөнтэй алсаас толгой дохиж мэндлэхдээ байшингийн эргэн тойрон чигт байршлыг нь сайтар өөнтөглөн харж амжаад хашаа руу цэгцтэй алхан оров. Сэтгэлд нь өдөр шөнөгүй өнжих болсон эмэгтэйнхээ гэрийн үүдээр зочин гийчний хувиар хүрч ирсэндээ тоймгүй их баярлан хөөрч, дэндүү цэвэрхэн цэгцтэй сэтгэл татам сайхан хувцас сонгож өмсжээ.

Өөртөө арчаатай өнгөтэй өөдтэй яваа эр хүнийг хүн бүр дээдлэн хүндэтгэж үзнэ. Тийм ч учраас үргэлж сайхан хувцас өмсөж халаасны цагтай явдаг эрчүүд хаана ч газарддаггүй юм.

Ногоон зүлэг, нарс модоор бүрхэгдсэн хашааны голд жижиг модоор чимэглэсэн саравчинд өглөөний кофе уухад тохиромжтой сүүдэр гарч тэндээс зэргэлдээх уулын бэлийг ширтээд суухад орчин бүхэн ер бусын гайхалтай сайхан бүрдсэн байлаа. Нарлаг дулаахан дөрөвдүгээр сарын дундад урин цагийн шувууд ганганах агаад хүн байгалийн чимээ эгшиг нийлүүлэн хоршихыг дуулаад хууч хөөрөхийн жаргалд хамгийн тохиромжтой өдөр байв.

"Өө хайрт минь. Чи минь ямар булбарай бяцхан юм бэ?" Гэж Ричал Томигийн улай бутарсан бондгор хацрыг элбэн, зөөлөн харцаараа хайраа илэрхийлж зөндөө удаан шимтэн харна.

"Брендер хараач. Энэ хүүхэд бүхэлдээ хайр юм аа. Түүний бяцхан нүднээс гэрэл цацарч байна"

Залуу ноён Брендер эв хавгүйхэн хүүхдийн ор руу бөхийн хараад унаж хайлахгүй байгаа зүрх сэтгэлээ чагнаж зогсов. Томи бол тэдний дундаас мэндэлсэн хүүхэд гэж тархиндаа шивнэн анхааруулах ажээ.

"Би ийм хөөрхөн хүүхэдтэй л болмоор байна Брендер. Хүүхэд гэдэг цэвэр ариун хиргүй тунгалаг горхи лугаа адил. Хүнийг хайрлахыг хүсвэл хүүхдийг хайрла гэдэг шүү дээ" гэж амандаа зогсолтгүй хайраа илэрхийлэн сайхан үгс өөрийн мэдэлгүй унагаж байлаа.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now