Арван дөрөвдүгээр хэсэг

514 98 15
                                    

•~•~•


Өглөөний цэнгэг агаар гэгээвчээр орж том өрөөг сэрүүцүүлэх ба саяхныг хүртэл унтаж байсан Уилльям нүдээ нээн эргэн тойрноо харвал хаана байгаагаа ч ойлгосонгүй. Асар өргөн орон дээр ганцаараа хэвтэж байлаа. Хаана ямар газар, хэнтэй ирснээ тэр ганц нэгээр эргүүлэн санах гэж хичээсээр орон дээрээ арай хийн босож суув. Толгой нь задрах шахам өвдөж дотор нь муухайрч байгаагаас болоод ер олигтой юм санасангүй.

Орноосоо хүчлэн босох гэж оролдох төдийд л бүтэн тонн ачаагаар даруулсан мэт тархи нь хатгаж өвдлөө. Сэрүүхэн салхиар дүүрсэн том өрөөнд ганц ор, захидлын ширээ түүний дээр лаа болон бэх үзэг цагаан цаас хийгээд цайны аяга данх зэрэг үзэгдэв. Хойд талд нь юу байгааг нэг эргэж харвал хүүхдийн ор байх агаад хашаавчийг нь тойруулан нимгэн торго унжуулан гоёж зассан харагдав. Хүүхдийн орны тухайд гэвэл Уилльямд өөрийгөө хаана ирснээ бүрэн ухаарах том тэмдэг болсон гэж хэлэх байна.

Шил шилээр нь виски хөнтөрч байснаа хараан зүхэж хамаг биеэ хүчлэн орны хөлд зайдлан сууж нарны хурц тод туяа гялбах цонхны зүг нүдээ аниастай чигээрээ цэнгэг цэвэр агаараар уушгиа дүүртэл амьсгална.

Өрөөний тэнх дунд байрлах ил зуух болон дам нуруун мод түүний дээрх гоёмсог сийлбэр бүхий загвар хийцээс нь үзвэл байшин шинэхэн буюу маш сайн архитектурын өвөрмөц бүтээл болохыг төвөггүй ойлгов. Тэгээд чадал нь барагдсан хөл дээрээ арай хийн тогтож зогсоод гадаах ертөнцийг тольдож харахаар цонх руу очвол, цэцэрлэг гэхгүй ч түүнтэй дүйцэх хэмжээний зүлэг өвстэй цэцгийн янз бүрийн бут мод олноороо сүндэрлэн байх агаад явган жимийн хоёр талаар өнгө өнгийн цэцэг ургасан харагдана.

Өглөөгүүр цэцэрлэгч өвгөн ажлаа хийх ба түүний дэргэд үнэнч анд нь бололтой хөгшин бор нохой амаа ангалзуулан хэвтэж байлаа. Эцэст нь Уилльям зориг зүрх гаргаж юун түрүүнд царай зүс бие хаагаа сэргээж засахаар шийдээд өрөөнөөс гарав. Түүний сэрсэн өрөөнөөс гадна байшингийн доторх ч мөн адил тав тухтай сайхан ажээ.

"Өглөөний мэнд эрхмээ" гэв гэнэт хажуугаас нь дуугарах бүсгүй хүний дуу хоолойноос бага зэрэг цочиж гэдрэгээ болов.

"Танд юу хэрэгтэй вэ? Би танд тусалж болно" гэв.

"Сайн байна. Надад ус бэлдээд өгөхгүй юу. Бас энэ хэнийх гэдэг айл вэ?" Гэж сүүлчийн өгүүлбэрээ бага зэрэг санаа нь зовсон янзтай бүдэгхэн дуугаар шивнэж асуув.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now