Арван хоёрдугаар хэсэг

534 93 18
                                    

•~•~•

"Тантай танилцахад таатай байна залуу хатагтай" гэж Брендер Беллагийн гарыг атган зөөлөн үнсэж хүндэтгэл үзүүллээ.

"Надад ч бас таатай байна Ноён Брендер!"

"Энэ мөчөөс хойш би таныг бэр эгчээ гэх ёстой бололтой?" Гэж хэлэхдээ бага зэргийн донжтой харц шидэлж Беллаг хэр сайн хүүхэн болохыг шалгах янзтай нууцлаг харцаар ширтлээ.

Яг үнэн хэрэгтээ Брендер сайхан бүсгүйн гоо үзэсгэлэнг нууцхан биширч, магтан сайшааж аль хэдийнээ нүгэлт бодлынхоо замд гарсан байлаа. Гэхдээ тэр тийм ч ёс зүйгүй дорой амьтан байсангүй. Төрсөн ахынхаа суух гэж байгаа хүүхнийг шохоорхож, эр хүний л бодох нүгэлт хүслийнхээ талаар ганц үг битгий хэл л буруутгагдмаар нэг ч үйлдэл өчүүхэн ч атугай гаргахыг хүссэнгүй. Тун болгоомжлонгуй байв.

Гоо сайхан гэдэг хуягийнхаа цаана халдашгүй дархан цаазтай байдаг. Брендер чин сэтгэлээсээ залуу эмэгтэйн гадаад үзэмжийг үнэлж баршгүй байсан тул гагцхүү Уилльямд эр хүний ёсоор атаархаж гонсойлоо.

"Тэгэлгүй яах вэ дүү минь. Түүнийг бэр эгчээ гэж дуудаж болно" Гэж Уилльям тэдний дундуур эелдгээр шургалаа.

"Бидэнд илүү дотно танилцах цаг байгаа гэж бодож байна бэр эгч минь" хэмээхдээ залуу ноён Беллагаас нууцхан харцаа арай хийн татаж эргээд ширээ тойрон суудалдаа суулаа. Хариу болгож Белла дуугүй инээмсэглэж эгц урагшаагаа хөдөлгөөнгүй болон суув. Учир нь хатагтай Каролина тэдний зүг ээлжлээд сонжих мэт эрээ цээргүй муухай харж байсан болохоор хөөрхий Белла хариугүй айж бэмбэгэнээд байсан юм. Үйлдэл бүрээ дор нь хянаж үзээд огт буруу зүйл хийхгүй байх юм сан гэсэн бодол дундаа үймэрсээр...

Тархиа хүчтэй цохисон мэт л ганхаж хараа нь дайвалзаад ер болсонгүй. Тийм ч учраас Брендерийн нууцлаг харцыг тэгж ч сайн таньж мэдсэнгүй өнгөрлөө. Гагцхүү одоо ч Ноён Трейнорын энгэрт тэврүүлсэн хайрт хүүгийнхээ зүг л санаа зовонгуй харж суув.

"За за... Тэгэхээр би л зөвхөн энэ бүхнийг огтоос мэдээгүй явж ээ дээ айн? Тийм үү хонгор минь?" Каролина авхай тэднээс тун ёозгүй дуугаар үг хаяхдаа давхар ноёнтон руу эрхэмсэг зэвүүцсэн харц шидлэх аж.

"Бид танд ёс журмын дагуу харилцаагаа батлан хэлье гэж бодож байсан юм аа ээж ээ" гэж Уилльям эвгүй байдлыг мэдэрч байсан болохоор эцгийнхээ өмнөөс хариулчхав.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now