Долдугаар хэсэг

622 87 9
                                    

•~●~•

Ноён Трейнорыг Вайлстарын зоогийн газарт хөл тавих мөчөөс л эхлэн тэндхийн ажилчид хийгээд танхим дүүрэн хүмүүсийн ихэнх нь түүнийг хараад малгай авч мэхийн ёслов. Өнөөдрийн хувьд Ноён Трейнор өөрийн биеийн байдлыг тун базаахгүй байгааг мэдэрч байсан ч Лаура авхайтай яаран тогтсон уулзалтаа зөрчиж хэрхэвч чадсангүй товлосон цагтаа яг хүрч ирээд байлаа. Өөрийн эхнэр Каролинагийн баахан сандарч мэгдсэн олон асуултаас залхсандаа энд ирэх нь ч сайн хэрэг байв. Хэдийгээр тэр чинээлэг хөрөнгөтөн хүн ч гэлээ сүнсээрээ маш сульдаж ядарсан хүн байсан юм. Тийм ч болохоор хүүгийнхээ дур хүслийн уршгаас үүссэн ээдрээг засаж цэгцлэхээр сэтгэл шулуудаад урьдын хатуужилтай ширүүн зангаар Лауратай хэлэлцээр хийхээр иржээ.

Зоогийн газрын тусгай зориулалтын өрөөнд аль хэдийнээ харшийн үйлчлэгч авхай Лаура Харви ирчихсэн түүнийг харангуутаа толгой бөхийлгөн мэндлэв. Хэзээ ч ийм нэг өдөр ирнэ гэж санаагүй Ноёнтон өөрийн хөлсний ажилтнаа нэлээн баргар байраас ширтэж ширээний хойно лаг хийн суув.

-Та бид хоёрын хүүхдүүд хэрээс хэтэрсэн хэрэг тарьж том хэргийн нууж явсныг өнөөдөр олж мэдсэн эцэг хүний хувиар би тантай хэдэн үг сольж санаа бодлыг чинь мэдэхээр энд ирсэн юм. Хэмээн эрхэм ноён тун тайван өгүүлээд өөрийнхөө өмнө үргэлж дуулгавартай хүчин мөхөс байж ирсэн үйлчлэгчээ хардаг эрхэмсэг харцаар харах аж.

-Хоёр жилийн өмнө залуу ахайтан Ричалын хурим дээр би том охиноо харшид дагуулж ирсэн юм. Та тэр өдрийг санаж байгаа байх?

-Тийм ээ. Тэр өдөр та охиноо харшийн идээ зууш, цэвэрлэгээний ажилд үйлчлүүлж байсныг санаж байна.

-Тэр өдөр таны хүү Уильям охиныг минь зовоосон байна бил ээ. Тэдний дунд ямар нэгэн хайр сэтгэлийн холбоо байгаагүй гэдгийг би ч та ч нотлох биз.

-Үгүй ээ авхай! Та буруу ярьж байна. Миний хүү Уильям таны охинтой харилцаатай байсан. Тэд хоорондоо хайр сэтгэлийн холбоотой хүмүүс. Та ингэж итгэх ёстой! Хэрэв үгүй бол би өөр арга хэрэглэж болох юм шүү!

-Юу гэсэн үг вэ? Та надад тодорхой тайлбарлаж өгөөч Ноёнтон? Гэх Лаура авхай бүр гайхан том харлаа.

-Лаура Харви! Та охиныхоо юу хийж байсныг мөн танаас юуг нууж байсныг өнөөг хүртэл мэдээгүй явсан хүн. Та бид хоёр үүгээрээ адилхан шүү! Та намайг ингэж битгий хар! Бид тохиролцох ёстой! Тийм биз дээ? Гээд Ноёнтон гараа урдаа салаавчлан атгалаа.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now