Арван зургаадугаар хэсэг

451 78 11
                                    

Брендер ахыгаа үзэн ядав

•••


"Ноёнтон минь таны хүссэнээр бид хорвоод цор ганц загвар хийцтэй хуримын хослолыг бэлдэж дууслаа" гэж оёдлын цехийн уулзалтын өрөөнд ахлах эсгүүрчин буюу ноёдын дунд нэлээдгүй нэр алдартай уран гарт оёдолчин гэх туранхай, өндөр нуруутай эрхэм баяр баясгалантай орж ирлээ.

"Их хурдан хийсэн байна шүү"

"Тэгэлгүй яах вэ. Бидний хувьд та тун чухал үйлчлүүлэгч шүү дээ" гэж тал заслаа.

"Алив хувцсыг нааш нь оруул" гэж чангаар хэлэхэд маникенд өмсүүлсэн тун сайхан хувцсыг хоёр залуу охин өргөсөөр оруулж ирэв.

Цав цагаан торгоор урласан энэхүү хослол Уилльямд хосгүй сайхан зохино гэхээс хөөрөн догдолсон эсгүүрчин хувцсаа эргүүлж тойруулан харууллаа. Ер бусын хүч хөдөлмөр шингэсэн хамгийн сайн бүтээл юм шүү гэж үг бүртээ итгүүлэх эсгүүрчний долигонох үгсийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн Уилльямд энэ хувцас тийм ч сайхан сэтгэл сэргээмээр санагдсангүй аж. Арга ч үгүй биз ээ. Албадан гэрлэлтэд үсэрч наалдах гэж байгаа болохоор хэн л энэ хувцсанд дурлан хайлж магтан бишрэх вэ дээ.

"Их сайхан хослол болжээ. Чи ч уран хүн юм. Чамд би ямагт найддагтаа сэтгэл ханамжтай байдаг шүү" гээд энгэрээсээ гарын үсэгтэй мөнгөний чек сарвайж өглөө.

Хоёр хоногийн дараа гэхэд тэдний хурим болох учиртай байлаа. Уилльямд бодож санах хийж гийгүүлэх юу ч байсангүй. Тэр гагцхүү хуруундаа бөгж зүүж хурим найранд биеэрээ зогсоод өгөх л үүрэгтэй мэт хэнэггүй хоосон хүйтэн шинжтэй уригдах зочдын нэрсийг нь ч шагайж үзэх хүсэлгүй болжээ. Тийнхүү оёдлын цехээс захиалгат хувцсаа өөрийн биеэр авчхаад их гүн гүнзгий бодол болсон хүн эргээд машиндаа дуугүйхэн суув.

"Хатагтай Лаура Нью-Йорк хотын хөдөлмөрийн байгууллагад албан ёсны гишүүнээр элсэж орсон байна билээ! Түүнийг элсэхэд хүч нэмэр болсон хүн мэдээж Ноён Трейнор" гэж туслах Клайд эзэндээ товч тодорхой мэдээлэл өглөө.

"Тэд бүр одоо өөдөлж дэвшиж дээшилж байх шив дээ!" Гэж хэлэхдээ ээжийнхээ тухай бодов. Хатагтай Каролина хөдөлмөр эрхлүүлэх байгууллагад сайн дурын ажил эрхэлж маш олон эмэгтэйчүүдэд ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлэх эсвээс төрөх дөхсөн олон зуун эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг сайн дурын хатагтай нарын үүсгэн байгуулсан байгууллага билээ. Тэрэнд нь Лаура авхай аль хэдийнээ шургачхаж гэж бодохдоо удахгүй хадам эх нь болох тэр авгайд туйлын дургүй нь хүрч суув.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now