•~§~•
Эмэгтэй хүний хүсэх тансаг амьдрал.
Гоёмсог эдлэн гэхдээ хоосон орон зай...
Гайхалтай элбэг амьдрал гэхдээ аймшигтай хоригийн дор."Эдмон? Энд юу болоод байгаа юм?"
Каролина авхай хоолны өрөөнд орж ирээд зарц нарынхаа бэлдэж буй элбэг дэлбэг оройн зоогийн ширээг хараад гайхан асуулаа.
"Ноён Трейнор бидэнд энэ бүхнийг бэлдэхийг даатгасан хатагтай" гэж Эдмон гуай хавь тойрны хүн бүхнийг даргалан зогсож байснаа гэнэт номхорч авхайнхаа өмнө ноомойсоор очиж зогсов.
"Энэ бүхнийг хэнд зориулан бэлдэж байгаа юм?" Гээд хэлж дуусав уу үгүй түүний үгийг тасалдуулан Ноён Трейнорын боргил хоолой гарлаа.
"Оройн мэнд" гэж Ноёнтон хоолны өрөөнд дуу чимээгүй орж ирснээ хүмүүст мэдэгдэхээр гэнэт дуугарав.
"Трейнор энд юу болоод байгаа юм?" Хэмээн авхай шууд л эр нөхрөөсөө хариулт шаардав.
"Өнөө орой Уилльям нөгөө эмэгтэйгээ бидэнд танилцуулахаар болсон юм"
"Юу?" хатагтай Каролина бүр гайхаж зогслоо.
"Хүү чинь эцэг байх үүргээ ухамсарлаж хайртай хүнээ бидэнд албан ёсоор танилцуулах гэж байна Каролина!"
"Тэнгэр минь гэж. Чи ингэхийг нь зөвшөөрч байгаа хэрэг үү?"
"Би юуг зөвшөөрнө гэж? Тэдний хайр сэтгэлийг үү? Эсвэл хүүгийнхээ хэнтэй амьдарч хэнийг сонгохыг уу?" Гэж ноёнтон тун тайван өгүүлээд ширээ тойрч алхахдаа янз бүрийн хүйтэн халуун зууш, элдэв өнгийн жимс жимсгэнэ, хачир тэргүүтэн ногооны салат, гялалзан үзэгдэх болор хундага, оргилуун дарс зэргийг гүйлгэн харлаа.
"Би Уилльямыг их сайн охинтой танилцуулах гэж байсан юм сан. Та нар надад юу ч хэлээгүй байснаа гэв гэнэт...?"
"Каролина!" Гэж эхнэрийнхээ үгийг нь таслахдаа балмагдан гайхсан цагаан тунгалаг царай руу нь залхуутай харж, одоо хангалттай зогс гэсэн утгыг бүрэн илэрхийлэх аж.
"Чи биднийг суухад хэн ч болиулж чадаагүй. Чамайг надтай суух гэж байна гэхэд маш олон хүн чиний ирээдүйг хайрлаж хөөрхийлж байсан санагдах юм. Гэтэл бид одоо ямар ч зүйлээр гачигдалгүй хангалуун сайхан амьдарч байгааг чи харж байгаа биз дээ? Хүү чинь амьдралаа өөрөө сонгосон. Энэ бидний оролцох хэрэг биш!" Гэж гэрийн тэргүүн, эхнэр хүний эр нөхрийн ёсоор тулган өчлөө.
![](https://img.wattpad.com/cover/355398274-288-k230029.jpg)