Есдүгээр хэсэг

527 89 10
                                    

•~•~•

Белла лааны гэрэлд хананд тусах өөрийнхөө хоосон орон зайн сүүдрээ гөлөрч суулаа. Түүнд шийдвэр гаргахад үнэхээр аймшигтай хэцүү байсан юм. Гаргасан шийдвэр нь хэзээ нэгэн цагт зөвдөх байлаа ч залуу эмэгтэйн хувьд хайр сэтгэлгүй атал хоосон хөндий хүнтэй нэг дээвэр дор амьдарч, гэрлэх нь тун ч бэрхшээл зовлонтой ажгуу. Түүний хувьд залуу ноён Уилльям хүнийг өрөвдөх хийгээд хүнээс айх сэтгэлгүй чөтгөрийн хүнээс өөрцгүй шунахай хоосон атгаг санаатай хүн билээ. Хайрт хүү Томасыг бодсон ч, эхийнхээ нэр төрийг бодсон ч, залуу сайхан насаа бодсон ч тэр ийм шийдвэрт хүрэх олон олон гадны нөлөөнөөс үүдэлтэй шалтгаан бий ч зүрх сэтгэл нь тэгсэнгүй.

Дэргэдээ дэг дуг нойрсох бяцхан хүүгийнхээ булбарай хөөрхөн царайг гуниглахуйяа харахдаа бас л дотроо халаглан хэрхэн шийдвэр гаргахаа бодож дахин дахин эргэлзэв...

Хэдийгээр Томас зам зуурын явдалд олдсон ч гэлээ Белла хүүгийнхээ эх нь байхаар заяагдсан гэдэгтээ үнэнч итгэж төрсөн хүүгээ асарч тойглох үүрэг хүлээсэн нь түүний хувьд цоо шинэ ертөнц байв.

Изабелла захидлыг дахин уншилгүй нугалав. Шаардлага байсангүй. Ноён Трейнорын бичсэн зүйл өөрчлөгдөхгүй, түүний бодол ч өөрчлөгдөхгүй. Тэр захидлыг нямбайлан нугалж, ширээний буланд байх лааны лаваар битүүмжлээд халаасандаа хийлээ.

Хүндэт Изабелла Харви-д хаяглах нь

Чикагод болсон хэрэг явдлаас хойших таны зовлон бэрхшээлийг сонсоход миний сэтгэл үнэнтэй өвдөж байгаа ч таныг хайрт хүү Томасынхаа төлөө зөв шийдвэр гаргана гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Та хоёр хурим хийж хамт амьдарч хүүгээ цуг өсгөх ёстой. Хүү ч гэсэн эцгийнхээ сургаалаар өсөж өндийх бүрэн эрхтэй гэдгийг сануулах ёстой болов уу.

Саяхан л би хүүхдүүдээсээ ач хүү, зээ хүү хүсэж байлаа. Энэ хүсэлтийн минь хариу болж тэнгэрийн ивээлээр Томас бидэнд ирсэн нь манай гэр бүлд үлэмж их баяр хөөрийг авч ирлээ. Тийм учраас Томас бол бид бүхний баяр баясгалан. Бид ач хүүгээ бутач хүүхдийн хувь заяагаар хэрхэвч амьдруулахгүй. Тэгж ч болохгүй гэдгийг та ухаарах ёстой. Залуу хатагтай та эх хүний ёсоор хүүдээ бүтэн амьдралыг бэлэглэх хэрэгтэй шүү дээ. Энэ гэрлэлт танд бүрэн дүүрэн ашигтай болохыг удахгүй үзнэ дээ. Үүнийг бүү албадал гэж үзээрэй гэж хүсэж байна. Энэ бол зөвхөн та бүгдийн гэрэлт ирээдүйн төлөөх хамгийн зөв сайн шийдэл юм гэдгийг ойлгоорой.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now