Хурим
•••
Баяр цэнгүүнд хүрэлцэн ирсэн баахан олон хүмүүс дунд банкны эзэд, фермийн эзэд, эдлэн газрын захирлууд, худалдаачид, Нью-Йорк хотын язгууртнууд, креолчууд гэх мэт түмэн олон хуран цугласан байлаа. Энэ өглөө нар ердийнхөөсөө илүү халуунаар ээж байсан бөгөөд эд үдийн үед нэлээдгүй халах төлөвтэй байв. Сүр дуулиантай эхлэх энэхүү баярын үдэшлэгт нэр хүндтэй хэн бүхэн уригдсан агаад эдлэнгийн гадаа сүйх тэрэг, моторт машин цөм эгнэсэн харагдана."Эцгийнхээ төдийгөөс өдий хүртэл зүтгэж хөдөлмөрлөж ирсэн гавьяа, нэр төрийг нь хүндэлж үзээгүй энэ дамшиг яг ингэх гээд л байж дээ!" Хэмээн хотын эрхэм шүүгч Грин Девидсон гуай толгой өөдөө гэдийж тун ямбалаг алхах зууртаа гэргийдээ хандан муу хэлэв. Тэд эдлэнгийн хаалгаар дөнгөж орцгоож байлаа.
"Уилльямыг өөртөө унаж сөхрүүлэх чадалтай л эмэгтэй байхаас зайлахгүй. Эмэгтэй хүнд бусдыг татах хүч байхад түүний ядуу зүдүү амьдралтай байх хамаагүй шүү дээ Девид минь" хэмээн гэргий нь хариу өчихдөө дэргэдүүрээ зөрөн өнгөрөх эрхмүүдтэй эелдэг мэндчилэн худал инээмсэглэх ажээ.
"Роззанатай сүй тавьсан бол бидний дунд их зүйл бүтэх байлаа. Тэр байтугай Ноён Трейнорын хуулийн талд би баталгаатай ар тал нь болох байсан юм" гэж шүүгч Грин гуай харуусан өгүүлэв.
Эрхэм шүүгчийн дурдсан эмэгтэй бол түүний ганц охин бөгөөд эдүгээ хорин найман настай Роззанна Девидсон билээ. Ихэмсэг тансаг амьдрал өсөж өндийсөн болохоор учиргүй чамин ганган хувцаслах хэнээтэй, өөрийгөө хэн бүхнээс дээд зэрэглэлийн хүндтэй хүн гэж итгэж, бусадтай шударга зангийн нэрийн дор тун увайгүй ичгүүр сонжуургүй харилцдаг хүйтэн ааштай их зантай эмэгтэй юм санжээ. Гэвч юмыг тултал хийж гийгүүлдэг айхавтар шартай хортой, хичээнгүй зантай бөгөөд аливаа ажлын ард заавал гарж байж санаа сэтгэл нь амардаг ягшсан зантай бүсгүй юм. Роззанна эр нөхөр болох хүнээ Уилльямыг гэж итгэж найдаж ирснийг нэгэнт л энд өгүүлье. Тэр ч бас эцэг эхийнхээ адилаар өнөөдрийн хуримд уригдсан байлаа.