Наймдугаар хэсэг

594 87 16
                                    

~•~•~

Белла далдуу модны навчсаар сүлжсэн дэвүүрээр хүүгээ зөөлөн сэвж халуун өрөөний бүгчим агаарт бачимдуулахгүй гэсэндээ сэвэлзүүр салхи гаргаж суулаа. Тэрбээр суудлаасаа огт хөдлөлгүй энгэрийнхээ товчийг тайлан, ханцуйнаасаа алчуураа авч ялимгүй хөлөрсөн нүүрээ шудрах зуураа ээжийнхээ өнгөрсөнд туулсан туйлын зовлонт амьдралыг ч юмуу ямар нэгэн гамшигт зовлонгийн гэрч болж байна хэмээн тунгаах бүлгээ. Иймэрхүү зүйлийг тэр хатуужилтай тэвчээртэй эхээсээ сонсоно гэж хэрхэвч төсөөлөөгүй юм.

Хайрт хонгор Бетийнхээ царайг харах бүрдээ туйлын ихээр сэтгэл нь тавгүйрхэж хаа нэг газар амьд мэнд суугаа төрсөн аавынх нь хүний мөсгүй ад зэтгэрийн үйлдлийг зүрхэндээ өвдөн байж бодох болжээ.

Зулзган модны дэргэд ойр тойрны хүүхдүүдтэй хөөрөлдөн бүгдийг нь тойруулж суулгаад ном уншаад суух Бетийнхээ амгалан тайван царайг Уоррены эмнэлгийн гэгээвчээр харж баахан гуньж хямрав. Гэвч тэнгэр цэлмэг, шувууд номин тэнгэрт алгуурхан нисэлдэж, огторгуй тод тунгалаг хэвээр үзэгдэх авай. Тэр ийнхүү тэнгэр ширтэх зуураа өвчтэй хүүгийнхээ талаар хэсэг зуур мартсан байлаа.

Тэгэх зуурт өрөөний хаалга сэв хийтэл онгойж нугасны төмөр сэрүүн хүнд тод дуулдах хэмжээнд чахран дуу алдав. Хаалганы босго даван орж ирэх хүн Белла руу уур хилэнгийн нүдээр цоо ширтэн ойртлоо. Алга дарам газрыг хэд гурав том гишгэлэн явж ирсэн Уилльям Беллагийн тохойноос татан суудлаас нь хором зуурт өндийлгөж хоёр хөл дээр нь хүчээр зогсоов. Гэнэтийн хөдөлгөөнд гуйван аясаар нь босож зогссон бүсгүй залуугийн царайг харчхаад гэнэт сандарч айж мэгдэх ажээ.

-Чи надаас юу хүсээд байгаа юм? Гэх Уилльямын дуу хоолойд хүчирхэг захирангуй өнгө аяс тодров.

-Гарыг минь тавиач! Тавь гэж байна.

-Бидний дунд болсон явдал дан ганц миний буруугаас болсон гэж үү? Чи надад боломж олгоогүй юу? Гэж эсэргүүцэн тэнцэх Беллаг улам л ханагар цээжиндээ наан базалтаа хүчрүүлэв.

-Боломж олгох оо? Беллагийн нүдэнд урам нь хугарч гайхсан сэтгэл хөдлөлийн оч үсэрлээ.

-Сонс Белла. Чи ээжтэйгээ нийлээд намайг шалж чадна гэж санаа юу? Энэ чиний хөрөнгөтөн айлд шургаж орох төлөвлөгөө байсан юм уу?

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now