Хорин нэгдүгээр хэсэг

458 94 12
                                    

••

Хэрцгийлэл нэгээр эхлэв


Үдэшлэг дунд огтхон ч айдас эргэлзээгүй чин сэтгэлээсээ баясаж цэнгэх Элизабет гэнэт л ирсэн тансаг сайхан амьдралдаа хэзээний л эзэн нь болоодохсон мэт аашлах ба Уилльямын охин дүү хатагтай Ричалын хамт жинхэнэ дээд зэрэглэлийн хатагтай шиг л баясан зугаацаж байлаа. Ричалын өсөж өндийсөн амьдрал гэгч нь хэзээ ямагт тансаг зэрэглэлийнх байсан бөгөөд юм бүр хэм хэмжүүрт хайрцаглагдаж буй нийгмийн тогтмол ойлголтод хязгаарлагдаж явсан түүнд эрх чөлөөтэй яг өөрийнхөөрөө гүйж яваа эгэл даруухан Бети охин цоо шинэ найз нь болж чаджээ. Тэд хоорондоо маш сайн тохирч байлаа.

-Оройн мэнд хатагтай нараа!

Охидыг бүжгийн талбайгаас гараад түрхэн зуур амсхийж байтал Чарли Трейнор тэдэн дээр хүрч ирэв.

-Өнөөдөр орой театрт жүжиг үзэхээр явцгаах уу? Хэмээн тэдэнд санал тавилаа.

Сайхан царай, төгс бие галбиртай, цэвэрхэн сайхан хувцасласан Чарлигийн бараагаар Бетийн сэтгэл гэнэтхэн хүчтэй догдолж, хацар нь үл ялиг ягаарч, шийдвэр гаргаж чадалгүй зогстол "Ямар жүжиг юм бэ?" Гэж Ричал тодотгон асуув.

Хэрэв Ричал авхай театр руу явах шийдвэр гаргаад Бетээс хамт явах уу? Гэж асуувал мэдээж угаас урлаг уран сайхан гэвэл үсээ тайрч өгөхөөс буцахгүй сэтгэлтэй тэр дуртай нь аргагүй зөвшөөрөхөд бэлхэн зогсож байлаа.

-Людвигийн Амраг жүжиг анх удаагаа тоглогдох юм гэнэ. Гол нь гол дүрийн эмэгтэй жүжигчнээр Англиас Анна Фрейд ирж тоглох мэдээ сонинд гарчээ. Олдохгүй боломж шүү дээ. Гэж Чарлиг ятган сэнхрүүлэх аятай ярихад яг үнэндээ Бетийн мэдлэг юунд ч хүрэхгүй байсан ч театр руу явахыг л чин сэтгэлээсээ мөрөөдөх ажээ.

-Тэгвэл хамт явж жүжиг үзэцгээе л дээ. Ойрд сэтгэл сэргээх сайхан жүжиг огт үзээгүй юм байна шүү.

-Харин та юу гэж бодож байна? Хэмээн Чарли одоо ч чимээгүй зогсох Бетээс эелдгээр лавлав.

-Аан би юу?...

-Чи хамт явна биз дээ? Гэж тэдний дэргэдээс Ричал хатагтай баясангуй дуугаар асуух бөгөөд харцаараа аливээ явцгаая л даа гэх нь тэр.

-Тийм ээ. Би явна аа. Хэмээн хөөрхий Бетийг гацаж түгдрэн хэлснийхээ дараагаар уруулаа хазлахыг Чарли анзаарч хараад жуумалзан инээмсэглэв.

Тэгээд тэд хамтдаа үдэшлэгийг орхин шууд л Нью-Йоркын алдарт дуурийн театр руу явцгаалаа. Замын туршид гэгээлэг гэнэн сэтгэлтэй Ричал авхай удахгүй хүүхэд төрүүлж эх хүн болох тухайгаа ам хуурайгүй мөрөөдөн ярих зуур Бет зөвхөн түүний царайлаг ахын тухай л бодож, үе үе Чарлигийн зүг нууцаар ширтэх явав.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now