Хөх тэнгэр,
Хөндий тал,
Ногоон нуга,
Номин цэнхэр тэнгэр,
Модны доор ээж минь сууна.
Харин аав холын холоос содон зүйл атгасаар ирлээ.
Ээжид цэцэг, харин надад...
Энэ бол аавыг өнгөрсний дараа ээж бид хоёрын тайвширдаг байсан арга. Хэцүү үедээ сайхан зүйлийн талаар төсөөлөн бодож, аавыг хажууд байгаа мэтээр мэдэрдэг. Энийг аав анх зааж өгч байсан гэдэг. Гэхдээ би одоо аль хэдийн мартахаар насанд ирсэн. Ээж минь байгаагүй бол энийг ч гэсэн санахгүй илүү их шаналах байсан байх.
Тэхён: Амин аа! Олчих шиг боллоо!
Миний нүд сэргэн шууд дуу гарсан зүг рүү гүйлээ. Энэ номын сан дотор өнөөх номыг хайсаар одоо бараг шөнө болж байна. Хэтэрхий том болхоор зүс нь мэдэгдэхгүй номыг яаж ч олох билээ. Гэхдээ энэ ном нь бусдаасаа өөр байж л таарна. Ингэж итгээд хайхаас өөр аргагүй.
Тэхёныг хамгийн цаад талын номын тавиурын тэнд байхыг олж хараад яарсаар очтол гарт нь том, тоос дарсан, зузаан хатуу хавтастай хуучны гэмээр ном байлаа. Их хүнд бололтой. Одоо энийг аваад гэр лүүгээ алхана даа. Тэгээд маргааш өглөө шидийг нь үзнэ. Хэрэв мөн бол ч...
Тэхён над руу бахархалтайгаар хараад: ядарч байна уу? Бусад ном дээр номын сангийн тамга байсан. Харин энд алга.
Тэр ч ухаантай юмаа. Би тэгэхээр хий дэмий тэнэгтэж, ганцаараа будилсан байж ээ?
Би бөхийгөөд: баярлалаа. Их туслалаа. Одоо та гэртээ харьсан нь дээр байхаа. Би өөрөө аваад харьчихъя.
Тэр хөнгөхөн инээмсэглээд: их хүнд шдээ. Даах юм уу?
Би: даана аа. Даах.. байх.
Тэхён: шөнө болж байна, бас ном хүнд болхоор би хүргээд өгье. Ганцаараа аюултай.
Би: зүгээр ээ, би хүнд төвөг удах дургүй.
Тэхён: тэр жагсаалтанд ормооргүй л байгаа бол хүргүүл. Хүн амьны хэрэг их байсан шүү.
Өнөөх урт нэрсийг санахад нуруугаар хүйт даах шиг болж би аргагүйн эрхэнд зөвшөөрөн харанхуй "Левенора"-г орхин гарлаа. Гадаа зэврүүн болчихож. Нэг өдөр хэтэрхий олон зүйл болсон бололтой. Толгой өвдөж байна.
Харанхуйд алхаж явах замдаа чимээгүй байдлыг эвдэн,
Тэхён: гэртээ хүнтэй байгаа биз дээ? Ганцаараа бол хэлтэс дээр хонож болно шүү.
Би: ганцаараа. Гэхдээ зүгээрээ. Би дасчихсан юм. Харин та одоо хэлтэс рүү явах юм уу?
YOU ARE READING
Mysterious Four
Mystery / ThrillerӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...
