-Энэ удаагийн амьдралдаа би чамайг олж ирсэн болохоор... дараагийн амьдралдаа чи заавал намайг олж ирэх ёстой шүү. Амлах уу?
---
[Амины талаас]
Тэмдэглэл 1.
"Сайн байна уу? Намайг Жон Амин гэдэг. Энэхүү тэмдэглэлийг замхрах өдөр хүртлээ тэмдэглэж явах болно оо. Миний түүх гунигтай санагдаж магадгүй ч заавал эцсийг нь үзнэ гэж амлах уу? Эцэс хүртэл нь явбал сайхан ч зүйл хүлээж байх юм бил үү? Би тэгж найдаж байна.
За одоо ингээд тэмдэглэлээ эхлэе."Тэмдэглэл 2.
Эхний сар.
"Энд ирээд аль хэдийн нэг сар болчихлоо. Жонгүг Тэхён бид хоёрыг хамгаалсаар хамт байгаа. Тэр хоёр сайн харилцаатай байгаа нь сайхан хэрэг биш гэж үү? Би их баяртай байна.
Замхарлын хувьд миний нэг гар бүр мөсөн алга болсон. Харин нөгөө гар минь хагас замхарсан. Удахгүй аажмаар бүр мөсөн замхрах л байх. Тэр хүртэл Жонгүгт мэдэгдмээргүй байна. Мэдвэл тэр өөрийгөө буруутгаад зүгээр суухгүй. Одоохондоо бүх зүйл дажгүй... гэж бодож байна."
Тэмдэглэл 3.
2 дох сар.
"Нэг сар бүх зүйл төсөөлснөөс минь дажгүй өнгөрсөн. Гэхдээ... муу мэдээ гэвэл хоёр гар минь хоёулаа алга болчихсон. Өөрөөр хэлбэл замхарчихсан гэсэн үг. Тэхён надад Жонгүгт хэлэхийг өдөр бүр шалгааж уурлаж байгаа. Түүнийг ойлгож байна аа. Намайг ганцааранг минь зовоохгүй гэсэндээ л тэр.
Сүүлийн үед хөл минь хүчээ алдаж байна. Хааяа хааяахан харагдахгүй болоод байгаа. Бас л замхарч байх шиг байна. Гэхдээ бид хамтдаа үүнээс өмнө цэцэрлэгээр зугаалсан. Тэнд үнэхээр сайхан байсан ч... хөл минь өөрийн эрхгүй хүчгүй болоод унаснаас болж Жонгүг, Тэхён 2 намайг өрөөнд минь авчирсан. Уур хүрч байна. Хамтдаа өнгөрөөх сайхан цагийг минь энэ зүйл үгүй хийж байна шүү дээ.
Би гэртээ битүү цамц, бээлий өмсдөг болсон. Гар хөлийнхөө нэг ч хэсгийг нь харагдуулахгүй гэж. Жонгүгийг зовоохыг л хамгийн ихээр хүсэхгүй байна. Тэхён саяхан надад үнэхээр их уурласан. Тэгсэн ч тэр нууцыг минь хадгалж байгаа.
Бас... ядарч байна. Яг л бүх цус минь аажмаар юүлэгдэж буй мэт мэдрэгддэг. Толгой өвдөж, хааяа эргэж, ухаан алддаг болсон. Гэхдээ би итгэж байна. Хайр бүхнийг ялан дийлнэ гэж..."
![](https://img.wattpad.com/cover/106572928-288-k423850.jpg)
ESTÁS LEYENDO
Mysterious Four
Misterio / SuspensoӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...