Би хааяа аавыгаа зүүдэлдэг. Яг жааханд маань байсан шиг гүн бор нүд, сэтгэл татам дулаахан инээмсэглэлтэй нь. Гэхдээ... зүүд биелэчихсэн байсныг мэдсэнгүй...
---
Биднийг түүн рүү очиход тэр чимээгүйхэн инээмсэглэсэн хэвээр л байв. Гарт нь саяхан уншиж байсан бололтой хөх хавтастай ном атгаастай байна. Тэр ч бас ном унших дуртай бололтой. Бас энэ хэсэг үнэхээр тайван нам гүм, тухтай хэсэг.
Ирим: би зурвасыг харсан. Үнэхээр их баярлалаа.
Жонгүг өнөөх л гайхалтай инээмсэглэлээ хадгалсаар,
Жонгүг: зүгээр дээ.
Би: тэгэхгүй байсан ч болох байсан юм. Гэхдээ баярлалаа.
Жонгүг инээгээд: эндхийг яаж мэдэж ирсэн юм?
Гуйя. Битгий тэгж хараад бай л даа...
Хаён: аан. Угаасаа эндээ их алдартай штээ.
Тийм ээ. Бид эндхийх. Эндхийх..
Би: ном уншиж байсан юм уу?
Би ингэж хэлээд гарт нь байх зүйл рүү заалаа.
Жонгүг ч бас гартаа байх номоо хараад: тийм ээ. Энд их ховор номнууд байдаг болохоор өөр газраас олддоггүй юм.
Би: тийм шүү.
Жонгүг: чи ч бас энд ирдэг юм уу?
Би: мм.. бараг л...
Би сая л түүнийг хүрэм өмссөнийг анзаарлаа. Хар өнгийн хүрэм. Бас хар бор өнгийн үс нь хүрэмтэй нь сайхан зохицож байна. Гадаа сэрүүхэн байгаа болохоор их дулаахан байгаа байх даа? Тухтай...
Хүрэмнээс нь харцаа дээшлүүлсээр Жонгүгийн нүдэнд дээр ирэхэд тэр намайг харан шоолсон янзтай инээж байв. Би сая юм үзээгүй юм шиг аашилчихав уу? Эсвэл хэтэрхий удаан ширтчихэж. Балай юм аа.
Ина биднийг хэсэг харж байснаа,
Ина: Хаён, Ирим. Би та хоёрт өөрийнхөө очдог хэсгийг үзүүлэх үү? Тэнд эндээс илүү гоё.
Хаён над руу нэг харснаа шууд л: за тэгье. Ирим аа. Явья гэнэ.
Ирим ойлгоогүй царай гаргасаар эгчдээ чирэгдэн цааш алга боллоо. За за. Ингээд анигдаад үлддэг байх нь. Хажууд нь Жонгүгтай.
Жонгүг тэдний араас харж байснаа,
Жонгүг: эндхийг их сайн мэддэг бололтой?
Би: би Инаг дагуулж ирж байсан юм аа. Тэгээд л тэр.
Жонгүг: тэгээд чиний очих дуртай хэсэг чинь хаана юм?
YOU ARE READING
Mysterious Four
Mystery / ThrillerӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...
