Битгий миний сэтгэлийг хөдөлгө. Хэрвээ дотор минь байгаа энэ зүйл чамд дасчихвал бидэн дээр бодит үнэн ирэх үед би л шархлаж хоцрох болно...
---
Жон Жонгүг.
Бүх зүйл яагаад ийм хэцүү юм бэ? Бас яагаад заавал одоо санах ёстой гэж? Миний амьдрал төөргийг зурж байгаа зүйл хүссэнээрээ тоглохоор шийдсэн бололтой. Эртхэн санасан бол... жаахан л эртхэн энэ нэрийг санасан бол би ингэж их зовохгүй байх байж.
Харин одоо бид яах бол?
Жонгүг: Амин аа? Зүгээр үү?
Түүнийг миний гаранд хүрэх гэх үед нь би гараа хурдхан шиг татан авлаа.
Би: з-зүгээр. Битгий хүр.
Жонгүг гараа аажуухан буцаан аваад: уучлаарай. Гэнэтхэн царай чинь цайгаад, нүдээ аниад байхаар чинь ямар нэг юм болохоо байж гэж бодлоо.
Би: зүгээр явцгаая.
Би хөндий хоолойгоор хэлээд цааш алхлаа. Жонгүг хааяа хааяахан миний зүг харан дотроо их олон зүйл бодож буй бололтой санаа алдана. Саяхан л бие биенийхээ талаар асуун инээлдэж байснаа гэнэт ийм болчихоор арга ч үгүй биз. Гэхдээ надад тийм биш байна. Би яг яах ёстойгоо мэдэхгүй байна.
Хэзээ нэгэн цагт аав минь амьд байвал би шууд гүйж очин тэврээд,
"Таныг зөндөө их санасан. Ээж бид хоёр дандаа хүлээдэг байсан шүү. Бас та дэлхий дээрх хамгийн сайн аав." гэж хэлэхийг хүсдэг байсан. Гэтэл бид буруу газраа, буруу цаг үед уулзсан бололтой. Бас... буруу шалтгаанаар нэгнээ сонирхож эхэлж.
Гадаа яагаад ийм тайван байна аа? Надад ийм хэцүү байхад. Цас миний бүх аз жаргалыг аван газарт унан хайлж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Би аавтайгаа уулзсан. Гэхдээ надад яагаад ч юм харамсалтай санагдаад байна. Цээжин хэсэгт хурдан хурдан цохилж байсан зүйл одоо гашуун өвдөлт мэдрүүлэх шиг. Энэ яг юу юм бэ? Би яагаад ингэж гонсойж хүлээж аваад байгаа юм бол?
Ина миний гарыг сэгсрэхэд би сая л гэрийнх нь үүдэнд ирснээ анзаарлаа.
Ина: чи чинь яачихав аа? Ирчихлээ гэж би гурван удаа хэлсэн ч сонссонгүй.
Би: аан. Жаахан юм бодоод л. Орцгооё.
Жонгүг аль хэдийн хаалга онгойлгон ороод өрөөнийхөө зүг зүглэжээ. Юм хэлсэн эсэхийг нь мэдэхгүй. Би сонсоогүй болохоор.
BẠN ĐANG ĐỌC
Mysterious Four
Bí ẩn / Giật gânӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...
