Зун...
Ихэнх хүмүүс зуныг өнгө алаглах цэцэгс, ногоон нуга, дээрээс мишээх нартайгаар төсөөлдөг байх. Гэхдээ энэ зун тийм байгаагүй юм.
Бүрхэг тэнгэртэй адилхан хүмүүсийн царай ч базаахгүй харагдана. Зөрж өнгөрөх тэдний харцнаас ядарсан залхсан шинж илэрнэ. "Би ч бас эдний нэг адил харагдаж байгаа болов уу?" хэмээн бодон алхаж байтал араас,
"Амин аа!" гэх танил хоолой сонсогдлоо.
Би хүмүүсээр "Амин аа" гэж дуудуулдаггүй. Жинхэнэ нэр минь Чүэ Амин учир тэд тэгж л дуудах ёстой гэж боддог. Гэхдээ ойр дотны хүмүүс маань л Амин гэж дуудах нь бий.
Ина: дахиад л нөгөө газар луугаа явж байгаа юм уу?
Түүний сэргэлэн цовоо дуу өнөөдрийн цаг агаартай нэг л зохицохгүй сонсогдоно.
Би: тиймээ. Тэнд надад тухтай байдаг юм. Чи хамт явмаар байна уу? гэж аль болох цовоогоор асуухыг хичээхэд Ина инээмсэглэн толгой дохиод хажууд минь гаран алхаж эхлэв.
Ина: өнөөдөр тэр байгаа болов уу?
Би: харин л дээ. Сайн мэдэхгүй байна.
Ина: чи тэрэнтэй уулзах гэж яваагүй юм уу?
Би: үгүй ээ. Би зүгээр л дуртай газар луугаа явж байна хэмээгээд Инагийн царайг харан санаа алдаад,
Би: би байнга сахиусан тэнгэр шиг байж чадахгүй. Тэглээ ч энэ долоо хоног хангалттай сайн үйл хийсэн.
Инаг дахиж юм хэлж амжаагүй байхад би тэрнийг олж харлаа. Насны эрхээр ядруу царайнд нь үрчлээ сууж, ноорхой хувцас өмсөн, гартаа өмссөн бээлийнийх нь хуруу нь цоорсон эмгэн рүү би дөхөж очоод,
Би: өнөөдрийг ямар тэнэг хүн нь нартай байна гээд сурвалжлаад байв аа? 1 сарын турш ийм байхад одоо нар гарахаас нэгэнт өнгөрсөн биз гэж урдаа тавьсан жижиг хайрцаг руу нь мөнгө хийнгээ хэлэв.
Тэр миний хувьд одоогоор хамгийн ойр хүн. Хэцүү зүйл гарвал түүн дээр шууд гүйж очоод хэлнэ. Гэхдээ хэн нэгэнд дотно харагдахаас зайлсхийдэг. Заримдаа тэр борооноос болж суудаг газраа суудаггүй юм. Тэр өдрийг нь би найзууд дээрээ л очиж өнгөрөөнө. Мэдээж би тэдэндээ бүхнээ ярьдаг боловч зарим зүйлсийг дулаахан харцтай энэ эмээгээс илүү ойлгох хүн үгүй.
Эмээ: хэрэггүй дээ хонгор минь гээд хуурайшиж, үрчлээтсэн гараараа надад мөнгийг минь атгууллаа.
YOU ARE READING
Mysterious Four
Mystery / ThrillerӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...