Chapter 2~ Гэрээслэл

2.9K 302 12
                                    

Нар өөдөөс хурцаар төөнөж гэрэлт туяагаараа гийгүүлнэ. Би үхдэл мэт байснаа ухаарч гялс гараад түрүүхэн явсан шууданчийг олохоор гүйлээ.

Ашгүй холдоогүй байхад нь олж очиход тэр над руу залхсан янзтай хараад,

Шууданч: за? Ямар хэрэг гараав?

Би: хэзээ юм? гээд гэрээслэл рүү заав.

Тэр: өчигдөр шөнө бололтой. Борооноос болоод хууч өвчин нь хөдлөөд өнгөрсөн байх гэж байна лээ.

Би: оршуулгын талаар...?

Шууданч: ар гэр гэх тодорхойлолттой хүмүүс олоогүй болохоор одоохондоо тийм зүйл хийхгүй гэсэн.

Би: тэгээд одоо хаана хадгалж байгаа юм бэ??

Шууданч бага зэрэг гайхан харлаа. Учир нь би бараг уйлчихсан юм.

Шууданч: би сайн мэдэхгүй. Мэдмээр байвал цагдаагийн хэлтэс рүү яв.

Би дахиж юм хэлэлгүй гэр лүүгээ галзуу юм шиг л хурдан гүйж очоод шалан дээр туссан нарны гэрлийг анзааран гадуур хувцсаа үлдээгээд гутлаа өмсөөд гарлаа. Хаалгаа саван хаан, түгжсэн болоод би хамгийн ойрын мэддэг цагдаагийн хэлтэс рүү гүйв. Магадгүй миний аз таарвал сүүлийн удаа харж чадах байх. Амьсгаадсаар хэлтэсийн хаалгаар ороход миний төсөөлсөн шиг олон цагдаагийн дүрэмт хувцастай хүмүүс цаас шажигнуулаад л, сандралдан гүйлдэхгүй байна. Харин чимээ аниргүй л угтана.

Би үүдээр нь ороод шагайн: хүн байна уу?

Цаана компьютерийн гар тачигнан дуугарах нь сонсогдохыг бодвол хүн байгаа бололтой. Чимээ гарсан зүг рүү дөхөн дөхсөөр очтол ажлын том тасалгаанд цагдаагийн биш ажил хэргийн цагаан цамц, хар өмд өмссөн хоёр эрэгтэй сууж байлаа. Нөгөөдөх нь их л төвлөрөн цаасан дээрх зүйлсийг нягталж харагдах ба наана сууж байсан эрэгтэй нь эхэлж намайг анзаарав.

Намайг анзааран харсан дариудаа тэр эелдгээр инээмсэглээд,

Ххх: сайн байна уу? Юугаар туслах уу?

Би: уучлаарай энэ гээд хүчтэй атгалтаас болж үрчийж хорчийсон гэрээслэлийг сунгав.

Тэр уриалгахнаар инээгээд: Пак Жимин гэдэг гээд өнөөх цаастай зүйлийг хараад бага зэрэг барайлаа.

Пак Жимин: гэр бүлийн тань хүн байсан юм уу?

Би: үгүй ээ. Гэхдээ дотны хүн маань. Одоо хаана хадгалж байгааг нь мэдэж болох уу?

Mysterious FourDonde viven las historias. Descúbrelo ahora