Chapter 15~ Итгэл төгс

1.6K 201 12
                                        

Би: би харамсахгүй ээ.

-Үгүй ээ. Битгий. Гуйж байна.

Би: зүгээр болно за юу? Би явахгүй. Чамтай хамт байна.

- Чи тэгэхгүй байна штээ. Чи улам бүр л...

---

Тэр одоо юу хийж байгаа бол? Биднийг гэнэт алга болчихсонд гайхаж байгаа болов уу? Эсвэл намайг бодож байгаа болов уу?

Би: Ахх. Амин аа. Тэнэг юм уу? Чамайг юу гэж л бодоод байв гэж.

Би аяга тавгаа угаангаа өөрийгөө зэмлээд дууссаныхаа дараа хатаагчин дээр нямбайлан өрлөө. Шөнийн сонин зүүднүүдтэй би эвлэрсэн. Гэхдээ одоогоор хугацаа байна гэж бодож байна.

Замхран алга болох хүртэл.

Эсвэл би л өөрөө өөрчилж чадах байх. Гэхдээ одоо гараа харахаар эргэж хэвэндээ орохгүй ч юм шиг. Би толгойгоо сэгсрэн өөртөө халуун кофе найруулж аваад цонхны хажууд уйтгарт бороог ширтэн зогслоо.

Энд ирээд аль хэдийн 3 хоносон ч дахиж буцах итгэл төрөхгүй байна.

Яагаад ч юм чадахгүй байна. Болохгүй гээд хэн нэгэн дотроос минь хашхираад байдаг болчихсон. Надаас илүү бие махбод минь өөрөө өөрийгөө хамгаалахаар шийдсэн бололтой. Гэхдээ би орох болно. Эндэх асуудлуудаа цэгцэлчихээд.

Яг л хэн нэгний гуниг зовлонг илтгэх мэт борооны нулимсан дуслуудад цонх тэр чигтээ бүрхэгджээ. Энэ зун бороо ингэж их орж байхад тэнд зун цас тэгж их орсон...Гэхдээ зун цас орох нь байж боломгүй зүйл. Тэгвэл зун зун биш болчихно шүү дээ.

Бидний ертөнц хоёулаа л сонин юм.

Хэсэг бүрхэг тэнгэр, бороо, гялсхийн цахих цахилгааныг ширтэж байгаад аяган дахь кофегоо дуусгасны дараа би буйдан дээрээ суулаа. Байнга л суудаг газартаа, суудаг байрлалаараа. Ингэхийг их хүссэн шүү.

Цаашдаа ингэж чадахгүй ч болж мэднэ.

Ээж өглөө эрт ажил руугаа явчихсан болхоор шөнөөс нааш ирэхгүй. Өнөөдөр би ганцаараа гэсэн үг. Гэхдээ би гэртээ уйдаж өнгөрөөхийг хүсэхгүй байна. Гадагш гарвал шалба норчих юм болов уу? Гадаа бороо бараг хувингаар цутгаж байхад.

Хэсэгхээн хугацааны дараа бороо юу юугүй цутгах нь гайгүй болж би дулаахан цамц, өмдөө өмсөөд шүхрээ аван гэрээсээ гарлаа. Хамгийн эхэнд шууд л Левенора бодогдож байна. Тэр газар очиж, анх баригдсан байсан эхний жилийг нь, одоогийнхтой нь харьцуулмаар байна. Өөрийгөө сатааруулж.

Mysterious Fourजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें