Зарим хүмүүс амьдралд гэнэт орж ирдэг. Гэхдээ бид буруу үедээ, болохгүй цаг хугацаанд уулзсан бололтой. Би үүнд үхэн үхэтлээ харамссан ч... Чамтай хэсэгхэн хугацаанд ч болов хамт байсан минь хамгийн том жаргал байсан юм.
---
Амьсгаа давчдан хэцүү байсан ч Тэхёныг сандаргахгүйн тулд тайвшрахыг хичээлээ. Одоо л биш шүү. Энд л биш.
Тэхён: толгой чинь өвдөөд байгаа юм уу? Гэнэт яасан бэ?
Би арай гэж дуу гаргахтай болон,
Би: зүгээр болохоор буц.
Тэхён: чамайг ийм байдалтай байхад яаж буцах юм? Гэртээ орсон чинь дээр бололтой.
Тэр ийн хэлээд дотроо тарчилж буй намайг түшин, бараг л өргөсөөр гэрт минь оруулав. Хаалгаар үхэх гэж буй мэт царайлан орж ирэхэд ээж сандран тосч авлаа. Хэдэн хүний санааг зэрэг зовоогоод байна даа би.
Ээж: Амин? Зүгээр үү? Яасан бэ?
Тэхён санаа нь зовж, цөхөрсөн хоолойгоор: гэнэт л ийм зүйл болчихлоо. Толгой нь, эсвэл чих нь өвдөөд байна. Яах уу?
Ээж: ингэж байгаагүй л юм даа.
Тэр хоёр намайг хоёр талаас түшсээр буйдан дээр суулгалаа. Бие сульдаж, чихэнд юм сонсогдохоо үе үе болино. Ухаан санаа орж гарснаас болоод бүрэн сэргэж ч чадахгүй нь.
Нилээн хугацааны дараа би арай гайгүй болж, нөхцөл байдлаа ухаарах сөхөөтэй болов.
Би: Тэхён, чи гэртээ харь даа. Балай зүйлээс болоод оройтуулчихлаа.
Тэхёны санаа нь сая л амрав бололтой санаа алдаад гэнэт санасан мэт,
Тэхён: сайн байна уу? Ким Тэхён гэдэг. Аминий найз нь байгаа юм.
Найз?
Ээжид бөхийн инээмсэглэхэд нь ээж ч мөн инээгээд,
Ээж: Аминий ээж. Чи байсан нь аз шүү. Ганцаараа байсан бол балрах байжээ.
Тэхён: үгүй дээ. Талархаад байх зүйл биш шүү дээ.
Миний ухаан санаа ч гайгүй болж, энгийн хэвэндээ орсныхоо дараа Тэхёны нүүр лүү харж ч чадахгүй байсаар гаргаж өглөө. Эвгүй зүйл болчихлоо доо.
Намайг санаа алдсаар дээшээ гарах гэж байтал,
Ээж: үнэхээр зүгээр үү?
Би: зүгээрээ. Толгой л өвдсөн төдий. Битгий санаа зов.
Ээж: дахиад ийм юм болвол хэлээрэй.
![](https://img.wattpad.com/cover/106572928-288-k423850.jpg)
YOU ARE READING
Mysterious Four
Mystery / ThrillerӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...