Chapter 16~ Мартагдсан

1.5K 193 9
                                    

Би удахгүй алга болно гэдгээ чамд яаж хэлэхээ мэдэхгүй байна. Тиймээс... би зүгээр л дотроо хадгалахаар шийдсэн. Би л ганцаараа шаналахад хангалттай... Харин чи хэзээд хажууд минь байж инээмсэглээрэй. Энэ л миний хувьд хамгийн жаргалтай зүйл байх болно.

---

Би: чи одоо яв даа. Би өөрөө орчихъё.

Тэхён над руу сэтгэл зовнисон харцаараа харсаар: хэцүү байвал хэлээрэй. Би үргэлж хажууд чинь байна шүү.

Би: чамайг хүлээж аваачгүй байж би яаж хэцүү үедээ хажуудаа байлгах юм бэ?

Тэхён: надад зүгээр ээ. Тийм болохоор битгий татгалз. Тэглээ ч битгий мөрөөдөөд бай. Би хэзээ чамаас үерхэхийг асуусан юм?

Би: үгүй ээ. Би-

Тэхён: ганцаараа гэртээ байх зүгээр биз дээ?

Би: би дасчихсан гэж хэлсэн штээ. Чи хэзээ явах юм?

Тэхён: харин л дээ. Гэхдээ зочин чинь байхад ороод цай уу гэж хэлэхгүй юм уу?

Би: манайд уу?

Тэхён: тийм ээ. Алив орцгооё.

Тэр намайг чирэн дотогш ороод буйдан дээр цомцойн суулаа. Гэртээ найзуудаасаа өөр хүн оруулж байгаагүй болохоор эвгүй байна шүү.

Би: юу уух уу?

Тэхён: түрүүн хэлснээрээ цай.

Би: ёстой нэг...

Амандаа ийн бувтнаад би цай бэлтгэн Тэхёны урд тавилаа. Нээх л сайхан тайван хүн байх юм. Тийм ч дотно биш хүнийхээ гэрт орж ирчихээд, тэгээд дээрээс нь тэр хүндээ сайн юм байж ингээд зүв зүгээр сууж байх хүн Тэхёнаас өөр байхгүй байх.

Тэхён цайнаасаа нэг балгаад над руу харан инээснээ,

Тэхён: чиний наад царай чинь яагаад байгаа юм?

Би: яасан юм?

Тэхён: хачин түгжирсэн царай гаргаад байх юм.

Би: би хэзээ?

Тэхён: одоо гаргаад л байна шт.

Би: хэн тэгсэн юм? Балай юм яриад.

Өөрийгөө өмөөрөн амандаа үглээд би цонх руу харж суулаа. Бороо ер нь зогсох шинжгүй ээ.

Тэхён намайг шоолж инээж байснаа,

Тэхён: би шүхэргүй. Танайд жаахан хоргодож болно биз дээ?

Би: миний шүхрийг аваад явж болно.

Тэхён: үгүй ээ. Өөр хүний шүхэр хэрэглэдэггүй юм.

Mysterious FourDonde viven las historias. Descúbrelo ahora