Тэд минь намайг мартсан. Үүрд. Хамгаас илүү хайрладаг байсан хүмүүс минь одоо намайг танихгүй. Надад чи, бас Тэхёнаас өөр хэн ч үлдсэнгүй...
---
Уйлна. Тасралтгүй.
Одоо надад мэдрэгдэж байгаа энэ зовлонг би гол мэт үерлэн урсах нулимсаараа урсган гадагшлуулна. Тэд байхгүй. Би төрөөгүй...
Гэхдээ төрөөгүй ч гэсэн одоо би үхэж байна.
Гар минь үнэхээр надад захирагдахгүйгээр харагдахаа улам бүр л больсоор. Хэн ч байсан намайг аварч чадахгүй. Би өөрөө ч хүртэл. Одоо бүх зүйлийг цаг хугацаа гартаа авсан.
Гэрийнхээ буйдан дээр ухаангүй уйлан хэвтэх намайг хэн нэгэн сэгсрэх үед л би нүдээ нээв. Унтчихсан бололтой. Би уйлахаараа ингэчихдэг юм.
Үхлүүт царайлсан намайг харж гайхширсан Тэхён урд минь сууна. Гэхдээ гар луу минь харж. Би тэрнийг хажууд минь байгаад үнэхээр их гайхлаа. Гэхдээ одоо тэр бүгдийг ойлгож байгаа байх.
Би: Тэхён аа? Т-Тэд намайг танихгүй байна. Бас ээж ирээгүй. Одоо би зүгээр л үхэж байна. Алга болох гэж байна.
Би сөөсөн битүү хоолойгоор ийн хэлэхэд Тэхён зүгээр л урдаас минь харан үзэгдэхгүй болж буй гарыг минь илсээр сууна. Уйлахгүй гэж үнэхээр их хичээж байгааг минь тэр мэдэж байгаа бололтой хэсэг харж сууснаа намайг цээжиндээ наан тэвэрлээ.
Тэхён: уйлж болно оо. Би ойлгож байна. Хүссэнээрээ уйл. Битгий дотроо хадгал.
Би: уучлаарай. Чамд ийм байдлаа харуулж байгаад.
Тэхён: чиний буруу биш ээ. Зүгээр.
Хэр удаан тэгж байснаа мэдэхгүй байна. Гэхдээ нэг л мэдэхэд миний нулимс арай татарч би сая л нэг өндийсөн юм.
Тэхён намайг мартаагүй байна. Яг яаж гэдгийг нь мэдэхгүй ч хэцүү үед тэр үргэлж миний хажууд байдаг. Өмнө нь ч тэр. Одоо, ийм үед ч тэр.
Би: гайгүй болчихлоо.
Тэхён: тийм үү? Ашгүй дээ.
Тэрний нүд хаашаа тасралтгүй харж байгаа нь би мэдэж байна...
Би: цамцыг чинь норгочихож. Уучлаарай.
Тэхён: зүгээр ээ. Битгий уучлалт гуйгаад бай л даа.
Би: Чи намайг мартаагүй байна.
Тэхён инээмсэглээд толгойг минь илж: тийм ээ. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч амьдралдаа ганц хайрласан хүндээ амласан зүйлээ биелүүлэх ёстой штээ. Бас чамайг ийм зоригтой үйлдэл хийж байхад үүнийг чинь дурсаж явах хүн хэрэгтэй болохоор тэгсэн байх.
VOCÊ ESTÁ LENDO
Mysterious Four
Mistério / SuspenseӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...