Би одоо л ойлгосон. Тэр үед гарны минь тэр хэсэг яагаад харагдахгүй болоод байсныг... Ирээдүйд өөрчлөлт оруулах бүрт би өөрөө бага багаар замхарч байсан юм...
---
Нүдээ нээх ёстой. Алив ээ нээ л дээ. Яагаад нээгдэхгүй байна аа? Цаг нь биш юм болов уу? Жаахан хүлээхээс.
Түнэр харанхуй дунд ганцаархнаа хэзээ сэрж болохоо хүлээнэ. Бас үүнийхээ хажуугаар Хаён, Ина, Ирим гуравт ч санаа зовсоор. Тэд унтаад үлдсэн болохоор буцсан байх магадлал хэр өндөр гэдгийг мэдэхгүй. Хамт л явсан байгаасай билээ.
Хэсэг хүлээсний эцэст сая л нүдээ нээх боломжтой боллоо. Яагаад ингээд байна? Өмнө нь ингэж саатаж байгаагүй дээ.
Яг миний таамагласнаар байсан юм. Намайг сэрэхэд өрөөний минь бүдэг цагаан тааз угтан авлаа. Би дээврийн өрөөнд сууж байсан шигээ хана налан, Хаён, Ирим, Ина гурав орон дээр хэвтэж байлаа. Яг л үхсэн мэт.
Хамаг бие хөшчихсөн байсан болхоор арай гэж хөдөлгөөд орон дээр зөөлхөн суув.
Би: Хаён? Ирим? Ина?
Би: хөөе?
Би: унтаад байгаа юм уу?
Удалгүй Ина нүдээ нээлээ. Царайнаас нь харахад их ядарсан бололтой.
Ина: бид хаана байна?
Би инээмсэглээд: гэрт.
Инагийн нүүрэнд инээмсэглэл тодроод: Хаён аа? Босоод Иримийг дагуулаад гэртээ харья.
Түүнийг бага зэрэг сэгсрэхэд Хаён эхэлж сэрээд юу ч асуусангүй. Тэр угаасаа ойлгож байгаа байх.
Тэд юу ч болоогүй мэт гараад гэр лүүгээ явлаа. Би тэднийг гаргаж өгчихөөд зүгээр л орон дээрээ үхдэл мэт унасан юм.
Бас нэг зүйлийг унахдаа анзаарлаа. Миний гарны харагдахгүй болчихсон байсан хэсэг энд ч хэвээрээ байна.
Би: хэзээ зүгээр болох юм бэ? Хүнээс яаж нууна даа?
Би гараа ханцуйгаараа далдлаад нүүрээ дэрэндээ наалаа. Өөрийгөө сатааруулахыг хичээж байгаа мөртлөө чадахгүй юм.
Аав... Жон Жонгүг...
Энэ хоёр хүн өөр өөр хүмүүс байсан бол хичнээн сайхан бэ? Зүгээр л тэгэж хүсэж байна. Магадгүй хэт цочирдоод...
Нэг л мэдэхэд дэр норчихсон байх нь тэр. Нүднээс түрүүнээс хойш урссан бололтой нулимсны мөр гарч одоо ч гэсэн пөг пөг хийн дусалсаар. Амин чи чинь яачихаад байгаа юм? Яагаад уйлаа вэ? Чи хэзээ өөрийн хяналтгүйгээр ингэдэг болчихсон юм?
BẠN ĐANG ĐỌC
Mysterious Four
Bí ẩn / Giật gânӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...
