Би: та яагаад энд суудаг юм?
Эмээ: уулзах хүн байдаг болохоор.
Би: заавал энд байж уулздаг юм уу?
Эмээ: тийм ээ. Чи хэзээ нэгэн цагт мэднэ...
---
Гэхдээ яагаад? Эмээ баян чинээлэг, хөрөнгөтэй сайн хүн байсан байж шүү дээ. Бас Жонгүгтай нийлээд тавын таван хүүхэдтэй байсан байж яагаад заавал надтай таардаг тэр газар байж байдаг байсан юм бэ?
Толгой өвтгөм асуудлуудаа аваад би орондоо орлоо. Сэрүүн байгаад байвал улам л их бодох байх. Ингээд байвал жинхнээсээ солиорчихож магадгүй.
Унтах гэж хичнээн оролдоод нойр хүрэхгүй байсан болхоор доош бууж өөртөө кофе бэлтгэж аваад том буйдан дээр суув. Яг Жонгүгийн өөдөөс хараад сууж байсан шиг ээ. Надад тэр үед үнэхээр тухтай тайван санагдсан. Хэдхээн хүн л надад тийм мэдрэмж төрүүлж чаддаг байтал анх уулзаад л содон мэдрэмж төрүүлж чадсан тэр хүү..
Ганцаараа гөлийн хэсэг сууж байгаад зурагтын доор байх бор шургуулганаас зургийн цомог гаргаж ирлээ. Хийх юм олдохгүй байсан болхоор төрсөн ганц санаа нь энэ. Манайд тийм олон зургийн цомог байдаггүй. Ганцхан том л байдаг ч дотроо тийм ч их зураггүй болохоор онгойлгоод байдаггүй шургуулгандаа ёс болгоод далд хийчихдэг юм.
Бор арьсан хавтсыг хуруугаараа имрээд эхнээс нь авахуулаад зурагнуудаа үзэж эхлэв. Ээжийн, эсвэл миний багын зурагнууд. 1,2,3,4 нас хүртэлх үеийн зурганууд дээр байж болох хамгийн сайхнаараа инээмсэглэсэн тод бор өнгийн нүдтэй охин харагдана. Харин түүнээс цааших зурагнууд дээр нь аз жаргалтай нүдэнд нь өмнө нь хэзээ ч байгаагүй гуниг гашуу, зовлон нуугдсан зожиг охин зогсоно. Эхний зурагнууд дээрх охин, дараагийн зурагнууд дээрх охин 2 тэс ондоо хүн шиг юм.
Ээжийн минь зурагнууд минийхээс бага байдаг. Тэр зураг авахуулах дургүй, харин зураг авах дуртай. Тиймээс л миний зураг их байгаа. Аавын зургийг авдаг байсан эсэхийг мэдэхгүй ч, одоо өрөөнд минь байдгаас бусад нь бүгд устсан. Яг л хэн нэгэн гэнэт гарч ирээд зурагтай нь хамт хүнийг нь ч гэсэн хулгайлчихсан мэт...
Жаахныхаа зурагнуудаас өсвөр насны зурагнууд хүртлээ үзээд би нэг л зүйлийг ойлгосон юм. Би үнэхээр их өөрчлөгдөж, эвдэрсэн. Зожиг болж, хүмүүстэй харьцах харилцаандаа хана босгосон. Хэдхэн хүнийг хажуудаа байхыг зөвшөөрсөн ч тэдэндээ ч тийм нээлттэй биш. Өөрийнхөө талаар ойлгохоо байж байна.
YOU ARE READING
Mysterious Four
Mystery / ThrillerӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...
