Чамайг, чиний нүд рүү харах үед л дотор минь олон жил асаагүй бяцхан оч гэрэлтсэн. Магадгүй би... Энийг юу гэх вэ? Хайрлах?
---
Жонгүг: чинийх байх нь ээ?
Би чимээгүй л гөлрөн зогсоно. Одоо нэг л үг буруу хэлвэл бүх юм дуусна. Эсвэл аз болж буцаж таарч болох юм. Хурдхан буцчихмаар байна. Олон янзын юм бодон ертөнцөөс тасарчихсан явж байтал чихэнд,
Хаён: хөөе. Чи хэр удаан ингэж байх юм бэ? Чам руу хараад байна штээ хэмээн шивнэлээ.
Би харцаа Жонгүгийн гарт байх утас руугаа чиглүүлэн хараад,
Би: тийм ээ.
Жонгүг: унагаачихсан байсан.
Тэр шатаар бууж ирэн миний гарт утсыг минь атгуулаад,
Жонгүг: та 4 их нууцлаг юм аа? Би өмнө нь ийм зүйл харж байгаагүй. Юу гэдэг юм?
Би: ирээдүйд мэднэ ээ.
Мэдэхээсээ өмнө үхчихгүй л бол.
Ина намайг нудраад: за. Гарцгаах уу?
Хаачна гэж? Гараад мэдэх газар байхгүй шүү дээ. Гэсэн ч,
Би: тэгье дээ. Баяртай. Бас бидний талаар-
Жонгүг: би тийм яриа хүн биш ээ. Их юм дуугардаггүй болохоор санаа зоволтгүй.
Түүнд хулгайгаар орж ирсэн мэт сэтгэгдэл үлдээсэндээ бага зэрэг урам хугаран бид 4 ардаас минь тасралтгүй харсаар үлдэх Жонгүгийг орхиод хаалганы зүг явлаа. Алхангаа утсаа тасралтгүй ширтэн одоо хаачих, яаж дахиж гарах эсэхээ бодов. Хэрэв харагддаг болоогүй байсан бол ядаж л зарим үнэнийг мэдэж болох байсан байх. Харин одоо гарах замаа ч мэдэхгүй. Аль хэдийн хүнтэй харьцчихаад байхад буцахгүй байна.
Эхний хуудсыг нээх үед л бүх зүйл эхэлсэн... Хэрэв тэр үед нээгээгүй бол одоо ийм байдалд орохгүй байсан байх... Гэхдээ буцах замгүй. Ном намайг дотроо цоожилчихлоо.
Хаалганы зүг яван яг гарах гэж байтал цаанаас хүмүүсийн дуу хадаж, гэр лүүгээ орж ирэх гэж буй бололтой улам наашиллаа. Жон эзэгтэй, нөхөртэйгөө бас хүүхдүүдтэйгээ ирж байна! Жонгүгийг буцаж ирэхэд яагаад анзаарсангүй вэ?
Би аврал эрсэн харцаар Жонгүг рүү эргэн харвал тэр нөгөө л зогсож байсан газраа бидэн рүү харан зогсоно. Гэр бүлээ ирж байгааг сонсов бололтой нүд нь бага зэрэг томорсноо толгойгоороо өрөө рүүгээ дохилоо. Ашгүй минь гэж аврал!
YOU ARE READING
Mysterious Four
Mystery / ThrillerӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...