Last chapter 20~ Шинэ эхлэл

2.8K 327 64
                                    

Өнгөрсөн бол өнгөрсөн. Тиймээс үүнд хүлэгдэх хэрэггүй. Өнгөрснөөс суралцаж одоо юу хийхдээ анхаар. Гэхдээ хэзээ ч битгий өнгөрснийг март.

Хэрвээ бид нэг л учирсан бол дахин уулзах л болно. Бие биенээ хүлээнэ...Амлалтаа биелүүлнэ гэсэн үг...

---

Би: Тэхён аа? Алив бид хурдлах ёстой болох нь.

Тэхён: Жон Жонгүг. Би охины аав нь. Тэглээ ч Ирим одоо төрөх гээд байгаа юм биш штээ.

Би: одоо төрөх гэж байгаа. Би мэдрээд байна. Алив явцгаая.

Гайхаж байна уу? Тийм ээ. Чиний зөв. Бид ирээдүйд ирсэн. Тэрний амьдардаг байсан ирээдүйд. Энд дасан зохицох нэлээн хэцүү байсан ч тэр ч бас тэнд дасан зохицож чадсан болохоор би их хичээсэн. Анх түүнтэй уулзахад хөгшин хэллэг хэрэглэж дээрээс нь багахан маргалдаж байсан маань үргэлж бодогддог юм.

Тэхён Ирим хоёр гэрлэсэн. Тэхёны сэтгэлийн шарх эдгэхэд нилээн олон жилийн хугацаа орсон ч эцэст нь Иримтэй уулзаж тэр түүнийг нь эдгээсэн. Мэдээж Ирим биднийг таниагүй. Угаасаа таних ч боломжгүй лдээ. Гэхдээ л бид яг өмнөх шиг сайхан харилцаатай байгаа. Энд би үнэхээр удаан хөгширч байна. Бие махбодын минь цаг явахаа байчихсан. Магадгүй өнгөрсөнд түүнийг олохгүйгээр үхэх ч эрх надад байхгүй гэснээс болсон байх. Тиймээс би түүнийг хайж байна. Зүрх сэтгэлээрээ, мэдрэмж, хайраараа.

Тэхёныг төрөх эмнэлэгт хүргэж өгчихөөд би өөрийн гэр лүүгээ буцлаа. Бас түүний гэр байсан тэр газар.

Тэхён: тэнд тэгээд хэр удах юм?

Би: мэдэхгүй ээ. Хэсэгтээ л байна. Иримд уучлалт гуйж байна гээд хэлээрэй. Төрсөнийх нь дараа эргэж чадахгүй байж магадгүй. Хол болохоор.

Тэхён: зүгээр ээ. Ирим ойлгоно. Дотор Хаён, Ина 2 байгаа болхоор би алзахгүй. Болгоомжтой яваарай. Тэнэгтээд өөр юм бодоод байв.

Би: ёстой нэг. тэгэхгүй ээ тэгэхгүй. Зүгээр хурдан ор.

Би Тэхёныг буулгасны дараа шууд явахаар юмаа бэлдээд ардаа хийчихсэн болохоор хуучин гэрийнхээ зүг хөдөллөө. Тэндээ очоогүй удсан. Бараан дурсамжаас болсон юм.

Гэрт орж ирэхэд л тэрнээс үнэртдэг сайхан үнэр угтаж, энэ олон жил болсон ч кофены үнэр хааяа хааяахан сэнгэнэнэ. Санаж байна... энэ үнэр чамайг улам ихээр санахад хүргэж байна...

Би хөрөнгөө өвлөж авсан болохоор тэрүүгээрээ байшингаа буцаан авсан. Хүн худалдаж авхаас өмнө. Тэгээд эндээ ирдэггүй байсан ч хүмүүс илгээн засан янзлуулж, цэвэрхэн байлгадаг байлаа. Одоо хэрвээ чамайг олох юм бол хоёулаа эндээ сайхан амьдарна гэж бодож байгаа.

Mysterious FourWhere stories live. Discover now