Chapter 5~ Учир битүүлэг

2.2K 221 9
                                        

Би: ээж ээ. Аавын зургийг харж болох уу?

Ээж: ээжид нь зураг нь үлдээгүй ээ. Гэхдээ аав чинь яг чам шиг гүн бор нүдтэй байсан.

Би: яг минийх шиг үү?

---

Толгой янгинан, хамаг бие хүч чадалгүй болсон байсан ч зогсоо зайгүй миний нэрийг дуудах дуунаар нүдээ нээлээ. Толгой эргэснээс болж янгинасан бололтой.

Арай гэж орчин тойрноо харж чадахтайгаа болоход Ина цаана буйдан дээр ухаангүй хэвтэх нь харагдав.

Зүүд биш байж...

Би ухасхийн босоод Инагийн урд өвдөглөн суулаа.

Би: Ина? Сэрээрэй? Гу Ина!

Ирим: тэр сэргэхгүй байгаа. Гар нь булгарчихсан байсан.

Хажууд Иримын дуу гарахад би сая л түүнийг энд байсныг санав.

Би түүн рүү санаа зовсон харцаар хараад: хэр удаан унтаж байна?

Иримийн царай чухал болоод: үнэнийг хэлэхэд бидэнд тийм зүйл тохиолдоход 9:40 болж байсан. Харин ирээд цаг харахад бас л 9:40 байсан. Би их гайхсан л даа. Зүүдэлсэн юм болов уу гэж бодсон ч.. Ина ийм байдалд орчихсон байна гээд Ина руу дохилоо.

Байж боломгүй юм. Тэгэхээр тэр газар луу яваад ирэхэд энд цаг хугацаа зогссон гэсэн үг үү?

Би арайхын босож зогсоод Ирим рүү харан,

Би: Ирим аа. Хаён хаачсан юм? Гар нь зүгээр үү?

Иримын царай нь барайн: Хаёны гар ч бас булгарсан. Тэр манайх руу ээж аавыг дуудахаар явсан. Би та хоёрыг хараад үлдэхээр шийдээд. Удахгүй хүрч ирээд Инаг бас хамт авч явах байх.

Би: тэд гайхах байхдаа...

Ирим: ямар нэгэн шалтаг зохиогоод хэлчихнэ ээ. Бас тэр номыг би хаачихсан. Дахиад ямар нэгэн муу зүйл болж магадгүй гээд...

Би: зүгээр ээ. Сайн байна.

Би ширээн тавьсан хаалттай ном руу хэсэг ширтлээ.

Чи яг юу агуулаад байгаа юм бэ? Бас биднийг хаашаа авааччихсан юм?

Хэсэг гөлийн сууж байтал удалгүй Хаён Ирим хоёрын аав ээж ирэн Инаг ч бас дагуулсаар яваад өгөв. Ирим, Хаён хоёрын ээж эмч. Тиймээс тэд дажгүй болно байх.

Би: яагаад ийм хүйтэн байна аа?

Ганцаараа ярьсаар цонхны дэргэд очвол тэр газар луу явахад нэвт савагдан онгойсон цонх хөшигтэйгөө орооцолдон завсараар нь салхи сийгэж байлаа.

Mysterious FourDonde viven las historias. Descúbrelo ahora