Chapter 18~ Замхрал

1.3K 174 4
                                    

Би яагаад замхрахгүй тэсээд байгаагаа түүнээс болсон гэж бодож байна. Хэдий би төрөөгүй учир алга болох ёстой ч энэ дэлхий дээр Жонгүгийн хайртай бүсгүй гэсэн шалтгаанаар оршин тогтнож байгаа байх.

Гэхдээ эцэст нь эхний шалтгаан дийлсэн. Би алга болох ёстой...

---

[Амины талаас]

Дахиад л унасаар... харанхуй дунд.

Гэхдээ энэ сүүлийнх нь байх.

Бүх зүйл дуусахад би нүдээ нээлээ. Тэхён хажууд минь зогсож байна. Бас... хоёр гар минь яг хэвээрээ. Би хурдхан шиг цамцаараа нуун далдлаад урагш харвал харахыг хүссэн хүн минь зогсож байна.

Тэр намайг алга болсны дараа хүлээсэн болов уу?

Би албаар чимээ гаргах үед тэр эргэн харлаа. Өнөөх л зүрхийг минь догдлуулдаг гүн бор нүдээрээ одоо намайг ширтэнэ... зөвхөн намайг...

Тэр эхэндээ юу ч хэлж, хийсэнгүй. Зүгээр л өөдөөс минь ширтэн зогсоно. Дараа нь надаас харц нь аажмаар салаад Тэхёны зүг харлаа. Бага зэрэг уурлангуй харцаар. Тэр яагаад байна аа?

Жонгүг: энэ хэн юм?

Уулзаагүй удсан байж шууд хэлсэн анхны үг нь бага зэрэг гомдмоор байв. Бас би түүний төлөө өөрийгөө золиослож байхад... нээрэн тэр мэдэхгүй шүү дээ...

Би: манай найз байгаа юм аа. Ким Тэхён гэдэг юм.

Тэхён над руу гайхсан харцаар харлаа. Би түүн рүү инээмсэглэн толгой дохиод,

Би: Тэхён аа. Энэ Жон Жонгүг.

Тэхён сая л бүгдийг ойлгов бололтой толгой дохиод Жонгүг рүү ширүүн байрын харцаар харлаа. Магадгүй надаас болоод ингэж байгаа байх.

Хэсэг чимээгүй байдал үргэлжилж Тэхён, Жонгүг 2 хоорондоо аймшгийн харц шидэлцсээр. Би гэнэт алга болсон. Дээрээс нь гэнэт гараад ирсэнд тэр огтхон ч гайхахгүй байна гэж үү? Эсвэл тэр бүгдийг таамаглаад мэдчихсэн юм уу?

Би түрүүлж ам нээх ёстой юм шиг санагдаад нэг л эв хавгүй оролдож эхэллээ.

Би: гэнэт...алга болоход гайхсан биз дээ?

Жонгүг: тийм.

Би: тэр нөгөө-

Жонгүг: та хоёр ямар харилцаатай юм?

Би бүр гайхаж орхив. Тэр одоо үнэнээсээ яриад байна уу? Би өөр ертөнцийнх байсан ч тэрэнд Тэхён бид хоёрын харилцаа л тийм чухал юм гэж үү?

Mysterious FourOnde histórias criam vida. Descubra agora