Chapter 8~ Зүүд

1.8K 213 4
                                    

Би: аав минь тийм болгоомжгүй хүн байгаагүй. Та ч мэднэ. Тэр зүгээр явж байгаад анхаарал алдах хүн биш.

Ээж: Амин. Хамаагүй ингэж ярьж болохгүй. Хүн гүтгэвэл илүү том асуудалд орно.

Би: би чадахгүй. Итгэхгүй...

Анх би 10 настайдаа аавыгаа уулын ослоор нас барсныг мэдсэн юм. Тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхөд дэндүү жаахан, эмзэг нас. Гэхдээ миний мэддэг аавын минь чанаруудад тэр осол огтхон ч тохирохгүй байсан болхоор би гаднаа итгэж буй царайлсаар ирсэн ч...

---

Хаалганы хонх дуугарах чимээнээр би хөлөрсөөр сэрлээ. Шуудхан шиг л доошоо гүйгээд толинд үсээ харан жаахан янзалчихаад хаалгаа онгойлговол миний төсөөлсөн хүн зогсож байна.

Ээж: сайн байсан биз дээ Амин аа? гээд намайг чанга тэврэв.

Би ээжийн чанга тэврэлтээс салаад хувцастай цүнхийг нь авангаа,

Би: дажгүй ээ. Гэхдээ та Мериг(гадаад гэрийн үйлчлэгч) яагаад явсныг асуусан уу?

Ээж орж ирэн гутлаа тайлаад,

Ээж: мэдэхгүй ээ. Ажил л гарсан байх. Ирээгүй байгаа юм уу?

Би: тийм ээ.

Ээж өөрийнхөө цүнхтэй хувцсыг аван том өрөөний ширээн дээр тавиад шууд л гал тогоо руу орлоо. Тэгээд гартаа барьсан байсан ууттай хүнсний зүйлсээ аваад хөргөгч онгойлгонгоо,

Ээж: мэдэж байсан юм аа. Хүнс цуглуулах хэрэгтэй гэж. 3 хоногт яг таарахаар зүйл үлдээсэн, таамагласнаар болж дээ.

Би: би сая гарч авах гэж байсан юм аа. Жаахан унтчихаж. Хоолоо ч хийгээгүй угтсанд уучлаарай.

Ээж хөргөгчинд хийж дуусаад над руу бага зэрэг хөмсгөө атируулан харж,

Ээж: кофе их уусан уу? Бас тийм агууламжтай юм идэж, хэрэглэсэн биз? Чамайг яая даа.

Би: зүгээрээ. Та их хэрэглээд зүгээр л байдаг шд.

Ээж: намайг бие султай, амархан ядардаг болсныг чи мэднэ штээ. Амин, наад зуршлаа засна шүү.

Тэр яг л жаахан хүүхдэд зааж байгаа мэт гараараа үзүүлэн яриад, миний царайг харан инээсээр цүнхээ аван дээш гарав. Энэ гэрт 2 охин бий. Нэг нь хөндий, цагаасаа эрт ухаан суусан. Нөгөө нь харин жинхнээсээ охин мэт л гэгээлэг, инээмсэглэж явдаг нэгэн. Гэхдээ үнэндээ эмэгтэй хүний инээмсэглэлийг үнэн гэж битгий итгэчихэж байгаарай. Тэд зовлонгоо нууж инээмсэглэлээрээ халхалдаг болхоор байнга жаргалтай явдаг гэж бодвол чи том алдаж байна гэсэн үг. Миний ээжээсээ сурсан зүйл энэ. Гэхдээ бүх эмэгтэйчүүд тийм биш л байх. Миний мэддэг нь лав тийм.

Mysterious FourDove le storie prendono vita. Scoprilo ora