Эмээ: анх энэ барилгыг тухайн үедээ хурал хийж, хөрөнгийн асуудал шийдвэрлэдэг танхим хэрэгтэй болохоор барьж байсан. Гэхдээ дотор нь нэмэлт олон зүйл барьснаар номын сан, эсвэл үнэт эдлэлийн дэлгүүр болчихсон. Зарим зүйлс өөрчлөгддөггүй шүү дээ. Левенораг нураагүй өдий удаж байгаад би гайхдаг.
Би: сонирхолтой л юм. Гэхдээ та яаж ийм сайн мэддэг юм?
...
---
Би: чамд тийм их хамаатай хэрэг үү?
Жонгүг толгойгоо бага зэрэг гилжийлгэн хараад: би их олон зүйлийг чинь чимээгүй өнгөрөөж байгаа. Үнэндээ мэдмээр байгаа ч өөрийгөө барьж байна. Гэхдээ сая яг голыг нь олчихож тийм үү?
Би санаа алдаад нүдээ анин: холоос. Их холоос ирсэн болхоор дахиж шалгаах хэрэггүй.
Би нүдээ буцаан нээхдээ Жонгүгийн харц нь нэг хүний над руу хардаг харцтай нь төстэй болсныг анзаарлаа. Тэхён. Тэхён над руу яг иймэрхүү харцаар хардаг. Магадгүй энэ нь нөхөрлөлийн шинж тэмдэг байх л даа. Дажгүй л юм.
Жонгүг: сайхан амраарай гээд доош бодол болсоор буулаа. Бидний энэ учир битүүлэг үйлдлийн талаар бодож байгаа байх даа? Тэр өмнө нь ийм ярвигтай зүйлтэй учирч байсан болов уу? Анхных нь байх.
Бид ч санаа зоволтоор дүүрсэн толгойгоо амраахаар олдсон хэвтэртээ хэвтлээ. Хаён Иримыг тэврээд жижиг орон дээр унтаж, би Инаг буйдан дээр унтуулаад өөрөө элдвийн зүйл эргэцүүлэн шөнөжин сандал дээр суун хонов.
Цонхоор сарны гэрэл үүлсийн цаагуур арай ядан цухуйн тусаж, нам гүмд толгойд хачин, хачин зүйлс орж ирнэ. Жонгүгийн туулсан амьдралын талаар л даа. Тэр аавыгаа алдахад их жаахан харагдаж байсан. Бас тэд нарын ярианаас харвал ээж нь ч бас аавынх нь араас явсан гэсэн. Гэтэл энэ хүртэл туулсан миний амьдрал тэрний үзсэн зовлонгийн хажууд юу ч биш гэхээр... Би хэтэрхий эмзэг бололтой. Өөрийнхөө энэ занд дургүй ч хүрэх шиг. Гэхдээ би яагаад тэрний талаар бодоод байна аа?
Цагны дуу л сонстох гэрэл муутай өрөөний шалыг ширтсээр би шөнө дундын алдад зүйрмэглэчихэв. Би шөнө бүр л нэг сонин зүүд зүүдэлдэг байж билээ. Нэг бол хэт цагаан гэрэлтэй өрөө, эсвэл харанхуй нүх. Анхандаа дандаа ганцаархнаа байдгаасаа айдаг байсан ч одоо эвлэрсэн. Хар дарсан зүүд гэхэд ч хэцүү энэ зүүднээсээ л болж би зожгирсон байх. Гэхдээ энд ирээд анх удаагаа юу ч зүүдлэлгүй тайван амарлаа.
ESTÁS LEYENDO
Mysterious Four
Misterio / SuspensoӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...