Би: Та ойлгохгүй байна! Би яагаад таны овгоор овоглох ёстой гэж? Би аавынхаа овгоор баймаар байна! Чүэ Амин биш!
Ээж: Амин аа? Миний охин ойлгох хэрэгтэй. Хоёулаа овгоо өөрчлөхгүй бол нэг гэр бүл гэж харьяалагдахаа болино шүү дээ.
Би: үгүй! Би бол Жо-... Ээжээ? Та уйлчихсан уу? Намайг уучлаарай. Би дахиж тэгэхгүй.
---
Цас...
Тийм сэрүүхэн биш мөртлөө цас орж байна. Саарал тэнгэрээс удаанаар, тайвнаар буух цасан ширхэгүүд.
Ирим: Амин аа. Хаалга онгойлгочихлоо.
Үзэсгэлэнт цаснаас харцаа салган урагш харвал өнөөх хүү, нөгөө эрийн хамтаар хуучнаар бол манай гэр лүү орлоо. Хаалга тайлж өгсөн хүний өмссөн зүйлийг харвал үйлчлэгч бололтой. Бид 2 араас нь хаалга хаахаас өмнө амжаад орчихов.
Тэд бид хоёрыг харахгүй юм чинь.
Үүдний өрөөнөөс авхуулаад бүх зүйл нь өөр байна. Тавилгууд нь ч тэр. Гэхдээ загвар нь их цэвэрхэн бөгөөд үнэтэй тансаг юм. Энд яг ямархуу айл амьдардаг юм болоо?
Нөгөө хүүг даган явсаар зочны өрөөнд орж ирлээ. Байрлал нь хэвээрээ байна. Том хээнцэр буйдан дээр нэгэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн суух ба дэгжин үнэтэй хослол, даашинз өмсжээ. Магадгүй гэрийн эзэд байх.
Хүүг орж ирэхийг харсан дариудаа гэрийн эзэгтэй инээмсэглэн угтан авч,
Эзэгтэй: сайн уу? Жонгүг гэсэн тийм ээ? Гэртээ тавтай морил. Одооноос чи Жон Жонгүг боллоо.
Хүүтэй хамт ирсэн хүн гараас нь чемоданыг нь аваад: тэрнийг үрчилж авч байгаад баярлалаа. Багаасаа хүмүүжилтэй, сайн хүү байсан ч аавд нь тийм зүйл тохиолдсоноос хойш ээж нь ч бас араас нь явчихсан. Таныг сайн халамжилна гэж найдаж байна.
Эзэгтэй гэх эмэгтэй эелдгээр инээмсэглээд: тэгэлгүй яахав. Тэрэнд бас 4 ах байгаа шүү дээ. Тиймээс алзахгүй байх.
Хүүг Жон Жонгүг гэдэг юм байна. Гэхдээ нэг л танил байна даа. Тархинд минь үргэлж хоногшиж байгаад аажмаар мартагдчихсан юм шиг... Тэгэхээр тэрнийг аав нь хөлөг онгоцтой сүйрснээс хойш асрамжийн газарт байлгасан хэрэг үү? Эсвэл энэ хүнтэй хамт байсан юм уу? Ямар ч байсан шинэ гэр бүлтэй боллоо. Хмм. Би хэтэрхий хурдан дасан зохицоод байна уу даа?
Ирим: хүү нь царайлаг юмаа.
Би: түрүүхэн л айж үхчих гээд байсан одоо ийм юм ярихтайгаа байна аа?
VOCÊ ESTÁ LENDO
Mysterious Four
Mistério / SuspenseӨнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай ха...
