Chapter 4~ Өөр ертөнц

2.4K 228 12
                                    

Эхний хуудсыг нээх үед л бүх зүйл эхэлсэн... Хэрэв тэр үед нээгээгүй бол одоо ийм байдалд орохгүй байсан байх. Гэхдээ одоо буцах замгүй. Ном намайг дотроо цоожилчихлоо..

---

Хүнгэнэн шуурах цас цонхоор өрөөнд нэвт орж ирэн биднийг өшөө зүйл анзаарч амжаагүй байхад бүх зүйл харанхуйллаа.

Унаж байна.

Хаашаа юм бүү мэд.

Хэн хэний маань дуу гарсангүй нэг л мэдэхэд тэр хачин мэдрэмж арилж, тас анисан байсан нүдээ нээцгээв. Дотор муухай оргиж толгой эргэнэ. Хэсэг толгойгоо барин сууж байгаад хараагаа тогтоон харвал бид хаа ч юм бэ нэг газар ирсэн байна. Магадгүй... Усан онгоц? Би ухаарсан дариудаа нөгөө гурваа зүгээр эсэхийг шалган хайлаа. Ашгүй тэд ч бас дотор нь муухайрсан бололтой баргар царайлах ч эсэн мэнд хажууд минь зогсож байна. Бурхандаа баярлалаа.

Гэхдээ бид яагаад энд байдаг билээ?

Байгаа газраа тойруулж харвал өрөө байна. Хэтэрхий хуучны тавилга, бараан өнгийн шүүгээнүүд байх агаад бидний хажууханд нэгэн авс ч юм шиг, эсвэл авдар ч юм шиг зүйл харагдлаа. Миний нүд өрөөг гүйлгэн харсаар өрөөний хоёр том цонх ихэд анхаарал татав. Тавцан нь дөнгөж өвдөг хэртэй л өндөртэй юм. Хажууд нь Ина Ирим хоёрыг зогсоовол би орилсноос нь болж дүлий болох байх гэж бодсоор урагшаа хартал бор модон ширээний цаана нэг хүн сууж байна. Цагаан нэвсэгэр, дээр үеийн усан онгоцны ахмадууд өмсдөг байсан шиг цамц өмсөж, юу ч бичилгүй хоосон цаас, үзэг рүүгээ ширтэн сууна.

Би хоолойгоо засаад: Уучлаарай. Энэ яг хаанах вэ?

Хариу алга. Тэр хүн юу ч сонсоогүй мэт үргэлжлүүлэн гөлөрсөөр.

Ирим бухимдангуйгаар: хөөе. Үл тоогоод байгаа юм уу? Хүн урд нь зогсоод байхад.

Ингэж хэлэхтэй зэрэгцэн хажууд хаалга чанга дуугаран онгойж, нэгэн нүдний шилтэй, цагаан үстэй, жижигхэн өвгөн орж ирлээ. Ирим өөрийнх нь хэлсэн үгтэй нь зэрэгцэн их чимээ гарсанд цоччихов. Харин түрүүнээс хойш биднийг анзаараагүй ахмадын харц сая л өнөөх өвгөн дээр бууж цоргитол ширтэх нь тэр.

Өвгөн хувцсаа янзлан шилээ аажуухнаар дээшлүүлээд,

"Ноёнтоон. Би дахин шаардахыг хүсэхгүй байна. Та яг одоо буцах хэрэгтэй. Аварга загасны тосыг бид дахин нийлүүлхээргүй болсон. Одоо очих газраа хүрсэн ч та хоосон буцна."

Mysterious FourDonde viven las historias. Descúbrelo ahora