Жексон ангид орж ирэхэд хүн бүхэн түүнийг ширтэж байлаа.
Тэрээр явсаар самбарын урд зогсоход ангийн багш нь өөрийнхөө ширээг цохин: Чимээгүй! Танилцуулах шаардлагагүй байх~ хагас жилийн хугацаанд сурагч солилцоогоор Америк явсан сурагч Ван Жексон буцаж ирсэн!
Хүүхдүүд ч толгой дохин Жексон явсаар хуучин суудаг байсан гуравдугаар эгнээний хамгийн хойно очиж суулаа.
- Царайлаг юм!
Жексон гэнэт сонссон зүйлдээ цочин хажуу тийш хараад дараа нь ангийг тэр чигт нь тойруулан харахад ямар ч өөрчлөлт байсангүй! Их завсарлагаан болоход Жексон Жинёонтой хамт сургуулийн цайны газар орж ирэхэд хөвгүүд чимээгүй болж охид шулганаж эхлэх нь тэр.
Жинёон Жексоныг нудран: Чамаас болоод ихэнх охид гоёчихжээ~
Жексон ярвайн: Заасс! Хэлбэртсэн юмнууд~ гэж хэлэн захиалгаа өгөхөд Жинёон жуумалзан хажууд нь зогсоно.
Жексон захиалсан аяга кофегоо барьсаар цайны газар суух бүх хүнийг тойруулж хараад хамгийн хойно баруун захад сууж байгаа улаан үстэй охин дээр хараагаа тогтоон: Жинёон?
Жинёон авсан лаазтай ундаагаа задлан: Мм?
Жексон: Тэр хэн юм?
Жинёон: Хэн? гэж асуун өнгийн харж байхад Жексон охины зүг толгойгоо дохин: Тэр улаан үстэй! Хоолоороо тоглож байгаа охин!
Жинёон охиныг олж харан толгой сэгсрэн: Ээ! Дэмий дээ! Сууцгаая! гэж хэлэн хаалганы хажуу талын ширээнд ганцаараа суух охины ширээн дээр лаазтай ундаагаар тавин сандалнаас нь барихад охин гялс босон: С-суу! суу!
Жинёон толгой дохин инээмсэглээд ширээнд суухтай зэрэгцэн Жексон ч сууна. Гэвч тэр охиныг ширтсээр л байлаа.
- Халууцаж үхэх нь ээ~
Жексон: Цамцаа тайлаач дээ!
Жинёон Жексоны гэнэтийн өгүүлбэрт гайхан ундаандаа хахан ханиасаар: Юу?
Жексон: Хар халуунд хар ноосон цамц өмсчихөөр чинь халууцах нь тодорхой ш дээ!
Жинёон сонин царайлан эргэн тойрноо хараад тонгойн: Чи хэнтэй яриад байгаан бэ? *шивнэх*
Жексон ч мөн тонгойн: Чи өөрөө яагаад шивнээд байгаан бэ? *шивнэх*
Жинёон дээш өндийн: Надаар тоглох гэсний хэрэггүй!!
Жексон кофеноосоо балган: Хэн тоглосон юм! Чи л өөрөө халууцаад байна гээ биздээ!
Жинёон огцом босон: Хангалттай битгий надаар тоглоод бай!
YOU ARE READING
✳Princess Of The Moon✳
Mystery / Thriller"[+18] үзэгдэл гарах боломжтой" Бүгд л худал хэлж, хоёр нүүр гаргаж чаддагтай адил би ч мөн адил чадна... #3 IN MYSTERY/THRILLER Public: 2017.10.02 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.